Хурлын түүх

2015-10-20 15:42

1992 оноос өмнө Хурал, Захиргаа 2 нэгдмэл байгууллага байжээ. 1989 онд БНМАУлсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт орж Ардын депутатын хурлыг “Ардын хурал” гэж нэрлэх болж, орон нутгийн Тэргүүлэгчдийг сонгох болсон нь хурлын байнгын тасралтгүй үйл ажиллагааг хангах эхлэл болсон юм.

Монгол Улсын шинэ Үндсэн хууль 1992 онд батлагдсан нь орон нутгийн удирдлагын тогтолцоог цоо шинэ бүтэцтэйгээр хуульчилж, мөн онд батлагдсан Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль нь орон нутгийн удирдлагын эрх зүйн орчныг бүрдүүлэх үндэс болсон билээ. Үндсэн хуулийн үзэл санааны дагуу 1992 оны орон нутгийн сонгуулийн үр дүнд нутгийн өөрөө удирдах байгууллага болох сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал зохион байгуулагдаж анхдугаар хуралдаанаараа төлөөлөгчдийн бүрэн эрхийг баталснаар үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн юм. Энэ сонгуулиар сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд 20 төлөөлөгч сонгогдож, хурлын Тэргүүлэгчдийн орон тооны бус даргаар Гомбын Лхагваа, орон тооны нарийн бичгийн даргаар Норовын Баттулга нар сонгогдон ажиллаж байжээ.

Тухайн үеийн хуулиар 1992-1994 онд төлөөлөгчдийн бүрэн эрх 2 жилийн хугацаатай байсан бөгөөд 1992-1996 оны хооронд 3 удаа өөрчлөгдөж байжээ. Нийгэм улс төрийн систем боловсронгуй болж холбогдох хуулиудад нэмэлт өөрчлөлт орсноор 1996 оноос сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийг улс төрийн намуудаас нэр дэвшүүлэн 4 жилийн хугацаатайгаар сонгодог өнөөгийн системд шилжин, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргыг орон тооны болгосон юм.    Аймгийн иргэдийн хурлын төлөөлөгчөөр манай сумаас 1992 онд Дуламын Жамъян Чулууны Цэен-Ойдов Дуламжавын Батцэнгэл Лодойн Сумъяаготов 1996 онд Дампилын  Бямбаа 2000 онд Дампилын Бямбаа Зундуйн Адъяа 2004 онд Бүдийн Даваацэрэн Охинбаатарын Баттогтох 2008 онд Бавуугийн Отгонбаяр Бүдийн Даваацэрэн / нөхөн сонгуулиар Янжмаагийн Болдбаатар нар сонгогдон ажиллаж байсан бөгөөд 2012 онд Гэлэнбандийн Гангамаа  ард иргэдийн дийлэнхи олонхийн саналаар сонгогдон ажиллаж байна .

1992, 1994, 1996, 2000, 2004 онуудад сумын иргэдийн төлөөлөгчдийн хуралд 20 төлөөлөгч сонгогдож байсан ба ЗЗНДНТУТухай хууль шинэчлэгдсэнээр 2008 он, 2012 онуудад  21 төлөөлөгч сонгогдон ажиллаж ИТХурлын тасралтгүй үйл ажиллагааг хангах 7 Тэргүүлэгчтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. 

1992-1994 онд Гомбын Лхагваа, Сангидоржийн Лавхүү, Лхагвын Хүүхэнгаа, Галдангийн Өнөр, Думаацэрэнгийн Адъяа, Думжавын Бадам, Дампилын Бямбаа, Должидын Батаа, Баахүүгийн Ганхөлөг, Мөнхөөгийн Гантулга, Янсангийн Даш, Санжшаравын  Жавзмаа, Лувсангийн Жаалхүү, Лхамсүрэнгийн Шоожуу, Жагваралын Зоригт, Мядагжавын Лхагвасүрэн, Дашийн Цагаанхүү, Цэсэнгийн Даваа, Жавзмаагийн Даваацэрэн нар

1994-1996 онд Гомбын Лхагваа, Дампилын Бямбаа, Норовын Баттулга, Цэрэнгийн Лхагва, Думаацэрэнгийн Адъяа, Цэндийн Баатар, Лувсангийн Жаалхүү, Чулууны Мэгмээ, Сономын Охинбаатар, Норовын Пүрэв, Лхагвын Хүүхэнгаа, Гүнсмаагийн Цогтбаатар, С. Даш, Өлзийн Дорж, Должидийн Батаа, Сэржийн Баатар, Гальдагийн Нямсүрэн, Лувсангийн Төмөрбаатар, Жавзмаагийн Даваацэрэн, Аюурын Занахүү нар

1996-2000 онд Ишцэдэнгийн Цэвээндулам, Гомбын Лхагваа, Цэндийн Баатар, Пүрэвийн Өнөрбаатар, Долгорын Гомбодорж, Сэржийн Баатар, Должидийн Батаа, Лувсангийн Жаалхүү, Жавзмаагийн Даваацэрэн, Цэвэгжавын Дэлгэрмаа, Лувсангийн Сүрэнхүү, Бүдбазарын Ловуу-игнэн, Думаацэрэнгийн Адъяа, Дампилын Бямбаа, Очирын Бүд, Аюушийн Мөнхүвшин, Аюурын Занахүү, Цэрэнгийн Лхагва, Мядагжавын Лхагвасүрэн, Бямбаагийн Цэндсүрэн нар

2000-2004 онд Ишцэдэнгийн Цэвээндулам,  Бүдийн Даваацэрэн, Ваанжуурын Долгорсүрэн, Лувсангийн Сүрэнхүү, Цэрэндумаагийн Шинэхүү, Сосорын Амарсанаа, Сэржийн Баатар, Цэндийн Баатар, Бямбаагийн Балмаа, Долгорын Гомбодорж, Лувсангийн Жаалхүү, Тоймийн Мөнхсайхан, Ичинхорлоогийн Нямаа, Аюушийн Нямцоо, Сүрэнжавын Оюунчимэг, Цэндоогийн Өнөржаргал, Лувсангийн Төмөрбаатар,  Жаалын Цогбадрах, Должидийн Батаа, Гэндэндоржийн Энхдалай нар

2004-2008 онд Охинбаатарын Баттогтох,  Ваанжуурын Долгорсүрэн, Цэндийн Баатар, Цэвэгжавын Дэлгэрмаа, Дэмбэрэлийн Гэрэлмаа, Охинбаатарын Батмөнх, Сэржийн Баатар, Самбуугийн Мэргэн, Бүдийн Даваацэрэн, Дондогийн Бүд, Лувсангийн Сүрэнхүү, Пүрэвийн Алтанзаяа, Аюурын Занахүү, Завын Дэчин, Жамсрангийн Сумъяажав, Галдангийн Өнөр, Бямбаагийн Цэндсүрэн, Бизьяагийн Энхболд, Адъяагийн Баатарцог, Гэндэндоржийн Энхдалай нар

2008-2012 онд  Цэвэгжавын Дэлгэрмаа, Ваанжуурын Долгорсүрэн, Цэвэгжавын Сайнжаргал, Завын Дэчин, Ойдовын Оюунцэрэн, Цэндийн Баатар, Намхайноровын Наранцэцэг, Охинбаатарын Батмөнх, Данзангийн Болормаа, Гүнсмаагийн Цогтбаатар, Нямсүрэнгийн Чинбат, Бямбаагийн Цэндсүрэн, Сономжавын Баттөмөр, Охинбаатарын Баттогтох, Цэен-Ойдовын Хүрэлбат, Жаалхүүгийн Жаргал, Хонгорын Энхдэлгэр, Дэмбэрэлийн Өнөр, Аюурын Занахүү, Буянтын Алтансүх, Цоггэрэлийн Ганбаатар нар

2012 онд Батбаярын Дэжид, Цэндийн Баатар, Аюурын Занахүү, Адъяагийн Нинжбадгир, Цэвэгжавын Дэлгэрмаа, Охинбаатарын Баттогтох, Баттулгын Эрдэнэбаян, Думжидын Айлтгүй, Ваанжуурын Долгорсүрэн, Завын Дэчин, Цэвэлмаагийн Уламбаяр, Намхайноровын Наранцэцэг, Бямбаагийн Цэндсүрэн,  Данзангийн Болормаа, Нямцоогийн Энхмандах, Чойжавын Цогтбаатар, Цэвэгжавын Сайнжаргал, Сосорын Хасбаатар, Баатарын Нарантуяа,   Охинбаатарын Батмөнх, Осоржамаагийн Баярмаа    нар сонгогдон ажиллаж байна.

Үе үеийн ИТХурлын дарга нар:


 Ишцэдэн Цэвээндулам

      1996-2004 он

 Охинбаатар Баттогтох  Цэвэгжав Дэлгэрмаа   Батбаяр Дэжид          Аюур Занахүү

2004-2010                     2010-2012 он                 2012 оноос                     2014 он /түр хугацаанд/


Сэтгэгдэл ачааллаж байна ..