мэндчилгээ

2015-10-21 11:06
Танд Тэс нутгийн ажилч хичээнгүй түмэн олныхоо өмнөөс мэндчилье. Манай сум байгалийн арвин нөөц баялагтай, газар нутаг нь онгон дагшин, хүн зон нь оюуны өндөр чадамжтай билээ. Байгаль, түүх соёлын дурсгалууд, эртний шим ертөнцийн үлдэгдэл бүхий аялал жуулчлалын тааламжтай орчин, уул уурхайн, олборлох, боловсруулах үйлдвэр хөгжүүлэх, ашигт малтмалын их нөөц бүхий давуу талууд бий. Цаашдаа сум орон нутгийнхаа уул, ус бэлчээр, ургамал, ан амьтан, ашигт малтмал, байгаль орчноо хайрлан хамгаалж, экологийн тэнцвэрт байдлыг хадгалан ухаалгаар хандах нь хойч үеийн өмнө хүлээх үүрэг бидний үүрэг юм. Хариуцлагатай уул уурхай, ногоон эдийн засаг, аялал жуулчлал, хөдөө аж ахуй болон бусад үр ашигтай үйлдвэрлэлийн салбарыг нэмэгдүүлж иргэдийн оролцоо, иргэний нийгмийн байгууллагын идэвхитэй санаачилгыг дэмжин, төрийн албан хаагчдын хариуцлага, сахилга батыг сайжруулж, иргэндээ хүрч үйлчилдэг, иргэдээ сонсдогард түмнийхээ төлөө бүхнийг зориулсан нийгэм байгуулахын төлөө хамтдаа зүтгэцгээе. Манай сумын мэдээлэлтэй танилцах эрхэм таны ажил үйлс тэнгэрлэг байж, амьдрал тань элбэг, хангалуун байхын өлзий төгс ерөөлийг дэвшүүлье. Гурвантэс сумын ИТХ-ын дарга Б.Дэжид


Сэтгэгдэл ачааллаж байна ..