ажлын албаны тухай

2015-10-20 15:50

ИТХурлын дарга орон тооны бус байх үед орон тооны нарийн бичгийн дарга ажиллаж байсан бөгөөд нарийн бичгийн даргаар 1992 онд Сангидоржийн Лавхүү, 1993-1995 он хүртэл Норовын Баттулга,  1995 оны 09 сараас 1996 оны 10 сар хүртэл Ишцэдэнгийн Цэвээндулам/орон тооны бус/ нар ажиллаж байжээ. ИТХурлын дарга орон тооны болсноор орон тооны бус нарийн бичгийн даргыг ажиллуулах болсон байна. 1996-2000 он хүртэл Гомбын Лхагваа, 2001 онд Ваанжуурын Долгорсүрэн, 2002-2004 оны 10 сар хүртэл Лувсангийн Сүрэнхүү нар ажиллаж байсан байна.

Мөн Орон тооны хурлын ажилтнаар 1997 онд Бүдийн Даваацэрэн, 1998 онд Нацагийн Уранчимэг нар ажиллаж байжээ. 2005 оноос хурлын ажилтны орон тоог баталж Пүрэвийн Одончимэг ажиллаж 2006 оноос тухайн орон тоо нь ИТХурлын нарийн бичгийн дарга  болж өөрчлөгдөж үргэжлүүлэн ажиллах болсон.  2007-2008 онд Цэмбэлийн Энхзул, 2010-2011 онд  Цэрэнпунцагийн Энхбаяр нар түр хугацаагаар ажиллаж байсан.



Сэтгэгдэл ачааллаж байна ..