Өмнөговь аймгийн Гурвантэс сумын ИТХ

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын ИТХ

"Алдарт эхийн одон" гардуулах ёслолын үйл ажиллагаа боллоо.

2019-05-31


Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Дундговь аймгийн 150 эхчүүдэд "Алдарт Эхийн" 1, 2 дугаар одон олгосныг 2019 оны 5 дугаар сарын 31ны өдөр аймгийн Ёслол Хүндэтгэлийн өргөөнд гардууллаа. Ёслолын үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга С.Сүхбаатар,ИТХ-ын Нарийн Бичгийн дарга Ц.Мөнгөнцоож, аймгийн Засаг Дарга О.Бат-Эрдэнэ, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ж.Зоригтбаатар Сайнцагаан сумын ИТХ-ын дарга Б.Өлзийбаяр, Засаг дарга Р.Мөнхтогтох, засаг даргын орлогч О.Баярсайхан, ХХҮГ-ын дарга Г.Хишигдаваа нар урилгаар оролцлоо.

Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод"үндэсний хөдөлгөөний хүрээнд 2030 он хүртэлх хугацаанд Өмнөговь аймаг 70 сая мод үүнээс Гурвантэс сум 13 сая мод тарих төлөвлөгөөтэй байгаа билээ. Энэ ажлын хүрээнд сумын хэмжээнд 2022 оноос эхлэн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, мод,бут тарих ажил эрчимтэй явагдаж 2023 оны 6 сарын байдлаар сумын хэмжээнд 132000 мод таригдсан байна. Дээрх үйл ажиллагаатай холбогдуулан иргэн аж ахуйн нэгж байгууллагын тарьсан мод, ногоон байгууламжийг эвдэж сүйтгэж байгаа хариулгагүй мал, амьтныг журамлах, хариуцсан эзэнд нь хариуцлага тооцож хохирлыг барагдуулах, төлбөр ногдуулах талаар журам боловсруулан сумын ИТХ-д санал оруулах болсон тул та бүхэн журмын төсөлтэй холбоотой санал хүсэлтээ доорх линкээр ирүүлнэ үү. https://l.facebook.com/l.php?u=https%3A%2F%2Fdocs.google.com%2Fforms%2Fd%2Fe%2F1FAIpQLSf2LV3syFJ9EWoSsYFKFKoSPohBi_HBdUb0ThdUuhC1DPg0Mg%2Fviewform%3Ffbclid%3DIwAR3pXdFV0v101_ZTx5xr-J4PSO0Jbc5r3JwGRh2q69v5cZLj7TVXLic2ZMM&h=AT3ZqfPcatgD

санал өгсөн: 0