Өмнөговь аймгийн Гурвантэс сумын ИТХ

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын ИТХ

мэндчилгээ

2021-01-01

Танд Тэс нутгийн ажилч хичээнгүй түмэн олныхоо өмнөөс мэндчилье. Манай сум байгалийн арвин нөөц баялагтай, газар нутаг нь онгон дагшин, хүн зон нь оюуны өндөр чадамжтай билээ. Байгаль, түүх соёлын дурсгалууд, эртний шим ертөнцийн үлдэгдэл бүхий аялал жуулчлалын тааламжтай орчин, уул уурхайн, олборлох, боловсруулах үйлдвэр хөгжүүлэх, ашигт малтмалын их нөөц бүхий давуу талууд бий. Цаашдаа сум орон нутгийнхаа уул, ус бэлчээр, ургамал, ан амьтан, ашигт малтмал, байгаль орчноо хайрлан хамгаалж, экологийн тэнцвэрт байдлыг хадгалан ухаалгаар хандах нь хойч үеийн өмнө хүлээх үүрэг бидний үүрэг юм. Хариуцлагатай уул уурхай, ногоон эдийн засаг, аялал жуулчлал, хөдөө аж ахуй болон бусад үр ашигтай үйлдвэрлэлийн салбарыг нэмэгдүүлж иргэдийн оролцоо, иргэний нийгмийн байгууллагын идэвхитэй санаачилгыг дэмжин, төрийн албан хаагчдын хариуцлага, сахилга батыг сайжруулж, иргэндээ хүрч үйлчилдэг, иргэдээ сонсдог ард түмнийхээ төлөө бүхнийг зориулсан нийгэм байгуулахын төлөө хамтдаа зүтгэцгээе. Манай сумын мэдээлэлтэй танилцах эрхэм таны ажил үйлс тэнгэрлэг байж, амьдрал тань элбэг, хангалуун байхын өлзий төгс ерөөлийг дэвшүүлье. Гурвантэс сумын ИТХ-ын дарга Б.Эрдэнэбаян

Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод"үндэсний хөдөлгөөний хүрээнд 2030 он хүртэлх хугацаанд Өмнөговь аймаг 70 сая мод үүнээс Гурвантэс сум 13 сая мод тарих төлөвлөгөөтэй байгаа билээ. Энэ ажлын хүрээнд сумын хэмжээнд 2022 оноос эхлэн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, мод,бут тарих ажил эрчимтэй явагдаж 2023 оны 6 сарын байдлаар сумын хэмжээнд 132000 мод таригдсан байна. Дээрх үйл ажиллагаатай холбогдуулан иргэн аж ахуйн нэгж байгууллагын тарьсан мод, ногоон байгууламжийг эвдэж сүйтгэж байгаа хариулгагүй мал, амьтныг журамлах, хариуцсан эзэнд нь хариуцлага тооцож хохирлыг барагдуулах, төлбөр ногдуулах талаар журам боловсруулан сумын ИТХ-д санал оруулах болсон тул та бүхэн журмын төсөлтэй холбоотой санал хүсэлтээ доорх линкээр ирүүлнэ үү. https://l.facebook.com/l.php?u=https%3A%2F%2Fdocs.google.com%2Fforms%2Fd%2Fe%2F1FAIpQLSf2LV3syFJ9EWoSsYFKFKoSPohBi_HBdUb0ThdUuhC1DPg0Mg%2Fviewform%3Ffbclid%3DIwAR3pXdFV0v101_ZTx5xr-J4PSO0Jbc5r3JwGRh2q69v5cZLj7TVXLic2ZMM&h=AT3ZqfPcatgD

санал өгсөн: 0