Өмнөговь аймгийн Гурвантэс сумын ИТХ

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын ИТХ

хуралдаан хуралдлаа

2019-11-05

ИТХ-ын ээлжит бус 9 дүгээр хуралдаан 10 сарын 21-ний өдөр хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. ИТХ-ын 2017-2020 оны үзэл баримтлалын хэрэгжилтийн явц батлах тухай 2018 оны шилжих үлдэгдэл батлах тухай Хөрөнгө хувьчлах хүсэлтийг уламжлах тухай Бага-Овоо багийн хилийн заагийг тогтоох тухай Газрын төлбөрийн итгэлцүүр батлах тухай Орон нутгийн тусгай хэрэгцээний газраас газар чөлөөлөх тухай 2019 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай Хуралд 21 төлөөлөгч оролцохоос 17 төлөөлөгч хүрэлцэн ирж ирц 80,9 хувьтай байлаа

Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод"үндэсний хөдөлгөөний хүрээнд 2030 он хүртэлх хугацаанд Өмнөговь аймаг 70 сая мод үүнээс Гурвантэс сум 13 сая мод тарих төлөвлөгөөтэй байгаа билээ. Энэ ажлын хүрээнд сумын хэмжээнд 2022 оноос эхлэн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, мод,бут тарих ажил эрчимтэй явагдаж 2023 оны 6 сарын байдлаар сумын хэмжээнд 132000 мод таригдсан байна. Дээрх үйл ажиллагаатай холбогдуулан иргэн аж ахуйн нэгж байгууллагын тарьсан мод, ногоон байгууламжийг эвдэж сүйтгэж байгаа хариулгагүй мал, амьтныг журамлах, хариуцсан эзэнд нь хариуцлага тооцож хохирлыг барагдуулах, төлбөр ногдуулах талаар журам боловсруулан сумын ИТХ-д санал оруулах болсон тул та бүхэн журмын төсөлтэй холбоотой санал хүсэлтээ доорх линкээр ирүүлнэ үү. https://l.facebook.com/l.php?u=https%3A%2F%2Fdocs.google.com%2Fforms%2Fd%2Fe%2F1FAIpQLSf2LV3syFJ9EWoSsYFKFKoSPohBi_HBdUb0ThdUuhC1DPg0Mg%2Fviewform%3Ffbclid%3DIwAR3pXdFV0v101_ZTx5xr-J4PSO0Jbc5r3JwGRh2q69v5cZLj7TVXLic2ZMM&h=AT3ZqfPcatgD

санал өгсөн: 0