Өмнөговь аймгийн Гурвантэс сумын ИТХ

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын ИТХ

Тэргүүлэгчдийн 3 дугаар хурал хуралдав

2020-03-24

Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 3 дугаар хурал 2020 оны 03 сарын 24-ний өдрийн 15 цагаас 71,4 хувийн ирцтэй хуралдаж 2020 онд Алдарт эх одонгоор шагнагдах эхчүүдийн нэрийг батлах тухай асуудлыг хэлэлцэн баталлаа. Нэгдүгээр одонгоор 1, хоёрдугаар одонгоор 17 хүнийг шагнуулах болзол хангасан тул материалыг бүрдүүлж Тэргүүлэгчдийн хурлаар батлуулж аймгийн ИТХ-д уламжлахаар шийдвэрлэлээ.   

Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод"үндэсний хөдөлгөөний хүрээнд 2030 он хүртэлх хугацаанд Өмнөговь аймаг 70 сая мод үүнээс Гурвантэс сум 13 сая мод тарих төлөвлөгөөтэй байгаа билээ. Энэ ажлын хүрээнд сумын хэмжээнд 2022 оноос эхлэн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, мод,бут тарих ажил эрчимтэй явагдаж 2023 оны 6 сарын байдлаар сумын хэмжээнд 132000 мод таригдсан байна. Дээрх үйл ажиллагаатай холбогдуулан иргэн аж ахуйн нэгж байгууллагын тарьсан мод, ногоон байгууламжийг эвдэж сүйтгэж байгаа хариулгагүй мал, амьтныг журамлах, хариуцсан эзэнд нь хариуцлага тооцож хохирлыг барагдуулах, төлбөр ногдуулах талаар журам боловсруулан сумын ИТХ-д санал оруулах болсон тул та бүхэн журмын төсөлтэй холбоотой санал хүсэлтээ доорх линкээр ирүүлнэ үү. https://l.facebook.com/l.php?u=https%3A%2F%2Fdocs.google.com%2Fforms%2Fd%2Fe%2F1FAIpQLSf2LV3syFJ9EWoSsYFKFKoSPohBi_HBdUb0ThdUuhC1DPg0Mg%2Fviewform%3Ffbclid%3DIwAR3pXdFV0v101_ZTx5xr-J4PSO0Jbc5r3JwGRh2q69v5cZLj7TVXLic2ZMM&h=AT3ZqfPcatgD

санал өгсөн: 0