Өмнөговь аймгийн Гурвантэс сумын ИТХ

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын ИТХ

Тэргүүлэгчдийн хурал хуралдлаа

2020-11-30

Сумын ИТХ-ын Тэргүүлэгчид 2020 оны 11 сарын 27-ны өдөр хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэн шийвэрлэлээ. 
1. Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажиллах журам шинэчлэн батлах тухай
2- Хуралдааны тов тогтоож хэлэлцэх асуудал батлах тухай 
3. Сумын Засаг даргын орлогчийг зөвшилцөх тухай
4. Сумын Онцгой зомиссын үйл ажиллагааны тайлан сонсох
5. Өвөлжилтийн байдал, өвс тэжээлийн нөөцийн талаар 
Хуралд Тэргүүлэгчид 100 хувь оролцлоо. 
Хурлаар сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажиллах журмыг шинэчлэн баталж, хэрэгжүүлэхээр шийдвэрлэв. Сумын ИТХ-ын найм дахь удаагийн сонгуулийн ээлжит 2 дугаар хуралдааныг 2020 оны 12 сарын 14-ний өдөр хуралдуулахаар шийдвэрлэж тухайн хуралдаанаар хэлэлцүүлэх асуудлуудыг баталлаа. Мөн Сумын Засаг даргын орлогчоор Цэнд-Аюушийн Сумъяаг томилохоор сумын Засаг даргын саналыг сонсож зөвшилцлөө. 
Цаг үеийн байдлаас шалтгаалан сумын онцгой комиссын мэдээллийг сонслоо. Мэдээлийг сумын ЗДТГ-ын дарга бөгөөд  онцгой комиссын орлогч дарга  Ц.Дэлгэрмаа 2020 онд сумын онцгой комиссоос авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тайланг танилцууллаа. 
Мал өвөлжилт болон өвс тэжээлийн нөөцийн талаар сумын ЗДТГ-ын ХАА-н тасгийн дарга Б.Балмаа мэдээлэл хийж анхаарах асуудлуудыг Тэргүүлэгчид ярилцаж холбогдох газруудад албан бичиг илгээхээр шийдвэрлэсэн.  

Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод"үндэсний хөдөлгөөний хүрээнд 2030 он хүртэлх хугацаанд Өмнөговь аймаг 70 сая мод үүнээс Гурвантэс сум 13 сая мод тарих төлөвлөгөөтэй байгаа билээ. Энэ ажлын хүрээнд сумын хэмжээнд 2022 оноос эхлэн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, мод,бут тарих ажил эрчимтэй явагдаж 2023 оны 6 сарын байдлаар сумын хэмжээнд 132000 мод таригдсан байна. Дээрх үйл ажиллагаатай холбогдуулан иргэн аж ахуйн нэгж байгууллагын тарьсан мод, ногоон байгууламжийг эвдэж сүйтгэж байгаа хариулгагүй мал, амьтныг журамлах, хариуцсан эзэнд нь хариуцлага тооцож хохирлыг барагдуулах, төлбөр ногдуулах талаар журам боловсруулан сумын ИТХ-д санал оруулах болсон тул та бүхэн журмын төсөлтэй холбоотой санал хүсэлтээ доорх линкээр ирүүлнэ үү. https://l.facebook.com/l.php?u=https%3A%2F%2Fdocs.google.com%2Fforms%2Fd%2Fe%2F1FAIpQLSf2LV3syFJ9EWoSsYFKFKoSPohBi_HBdUb0ThdUuhC1DPg0Mg%2Fviewform%3Ffbclid%3DIwAR3pXdFV0v101_ZTx5xr-J4PSO0Jbc5r3JwGRh2q69v5cZLj7TVXLic2ZMM&h=AT3ZqfPcatgD

санал өгсөн: 0