Өмнөговь аймгийн Гурвантэс сумын ИТХ

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын ИТХ

ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ЦАХИМ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА  

2021-04-29

Төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь төсөл, Удирдлагын академитай хамтран аймгийн ИТХ-ын Төлөөлөгч нарт суурь мэдлэг олгох зорилго бүхий сургалтыг  2021 оны 04-р сарын 28, 29-ны өдрүүдэд цахимаар зохион байгууллаа   "Нутгийн удирдлагын эрх зүйн үндэс", "Орон нутгийн төсвийн удирдлага", "Орон нутгийн байгаль орчны төлөвлөлт, санхүүжилт" сэдвээр Удирдлагын академийн багш доктор, дэд профессор Я.Бямбаяр,  доктор, дэд профессор Г.Жаргал, доктор,профессор  Л.Отгонтуяа нар удирдаж явууллаа. Сургалтанд аймгийн ИТХ-ын төлөөлөгч, зарим сумдын ИТХ-ын  дарга нар, аймгийн ИТХ-ын ажлын албаны алба хаагчид хамрагдлаа.

Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод"үндэсний хөдөлгөөний хүрээнд 2030 он хүртэлх хугацаанд Өмнөговь аймаг 70 сая мод үүнээс Гурвантэс сум 13 сая мод тарих төлөвлөгөөтэй байгаа билээ. Энэ ажлын хүрээнд сумын хэмжээнд 2022 оноос эхлэн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, мод,бут тарих ажил эрчимтэй явагдаж 2023 оны 6 сарын байдлаар сумын хэмжээнд 132000 мод таригдсан байна. Дээрх үйл ажиллагаатай холбогдуулан иргэн аж ахуйн нэгж байгууллагын тарьсан мод, ногоон байгууламжийг эвдэж сүйтгэж байгаа хариулгагүй мал, амьтныг журамлах, хариуцсан эзэнд нь хариуцлага тооцож хохирлыг барагдуулах, төлбөр ногдуулах талаар журам боловсруулан сумын ИТХ-д санал оруулах болсон тул та бүхэн журмын төсөлтэй холбоотой санал хүсэлтээ доорх линкээр ирүүлнэ үү. https://l.facebook.com/l.php?u=https%3A%2F%2Fdocs.google.com%2Fforms%2Fd%2Fe%2F1FAIpQLSf2LV3syFJ9EWoSsYFKFKoSPohBi_HBdUb0ThdUuhC1DPg0Mg%2Fviewform%3Ffbclid%3DIwAR3pXdFV0v101_ZTx5xr-J4PSO0Jbc5r3JwGRh2q69v5cZLj7TVXLic2ZMM&h=AT3ZqfPcatgD

санал өгсөн: 0