Өмнөговь аймгийн Гурвантэс сумын ИТХ

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын ИТХ

Отрын айлаа эргэлээ

2021-10-13

Сумын ИТХ-н дарга Б.Эрдэнэбаян, Багийн засаг дарга Н.Чинбат, Мал эмнэлгийн тасгийн Тархвар зүйч П.Мөнхсаран, Сумын Соёлын төв С.Хасбаатар нарын 4 хүний бүрэлдэхүүнтэйгээр өөрийн аймгийн Булган, Цогтцэций, Даланзадгад, Номгон, Сэврэй, Баяндалай сумдуудад оторлож буй 30 өрхийн малчидтайгаа уулзаж өвөлжилтийн бэлтгэл хангалт болон тэдгээрт тулгамдаж буй асуудлыг сонсож, малын гоц халдварт өвчний гаралт, шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосон тухай танилцуулж нохойн туулга арга хэмжээний хүрээнд туулга олголт зэргийг хийж отрын өрхийн байдалтай танилцан орон нутагт хийгдэж байгаа ажлын талаар мэдээлэл хүргүүлэн ажиллалаа.

Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод"үндэсний хөдөлгөөний хүрээнд 2030 он хүртэлх хугацаанд Өмнөговь аймаг 70 сая мод үүнээс Гурвантэс сум 13 сая мод тарих төлөвлөгөөтэй байгаа билээ. Энэ ажлын хүрээнд сумын хэмжээнд 2022 оноос эхлэн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, мод,бут тарих ажил эрчимтэй явагдаж 2023 оны 6 сарын байдлаар сумын хэмжээнд 132000 мод таригдсан байна. Дээрх үйл ажиллагаатай холбогдуулан иргэн аж ахуйн нэгж байгууллагын тарьсан мод, ногоон байгууламжийг эвдэж сүйтгэж байгаа хариулгагүй мал, амьтныг журамлах, хариуцсан эзэнд нь хариуцлага тооцож хохирлыг барагдуулах, төлбөр ногдуулах талаар журам боловсруулан сумын ИТХ-д санал оруулах болсон тул та бүхэн журмын төсөлтэй холбоотой санал хүсэлтээ доорх линкээр ирүүлнэ үү. https://l.facebook.com/l.php?u=https%3A%2F%2Fdocs.google.com%2Fforms%2Fd%2Fe%2F1FAIpQLSf2LV3syFJ9EWoSsYFKFKoSPohBi_HBdUb0ThdUuhC1DPg0Mg%2Fviewform%3Ffbclid%3DIwAR3pXdFV0v101_ZTx5xr-J4PSO0Jbc5r3JwGRh2q69v5cZLj7TVXLic2ZMM&h=AT3ZqfPcatgD

санал өгсөн: 0