Өмнөговь аймгийн Гурвантэс сумын ИТХ

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын ИТХ

ИРГЭНИЙ ТАНХИМ-МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

2023-05-15

Аймгийн ИТХ-ын ажлын алба, Дундговь аймгийн анхан болон давж заалдах шатны шүүхтэй хамтран сумдын ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга нарт мэдээ мэдээлэл өгч ажиллалаа. Шүүхийн тамгын газрын ажилтан н.Бат-Эрдэнэ “Шүүхэд мэдүүлэх эрх”-ийн талаар мэдээлэл өглөө. Мөн Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүгийн дэмжлэгээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хэрэгжиж байгаа “Нутгийн өөрөө удирдах байгууллагын институцийн чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд аймаг, нийслэл, сум, дүүргийн нийт 360 иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дунд мэдээлэл, туршлага, практик, мэдлэгээ солилцох гол дижитал платформ болох www.khural.mn цахим хуудсыг хөгжүүлэх, шинэчлэх, засвар үйлчилгээ хийх ажлыг гүйцэтгэж байгаа билээ. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга нарт танилцуулга, зохион байгуулалтын бүтэц, төлөөлөгчийн бүртгэл, хуралдааны тогтоол, мэдээллийг хэрхэн оруулах талаар мэдээ, мэдээллийг өгч сайтыг засварлан сайжруулах, жигдрүүлэх ажлыг хийж гүйцэтгэх талаар аймгийн ИТХ-ын ажлын албаны хэлтсийн дарга Ж.Түмэндэлгэр мэдээлэл хийлээ.

Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод"үндэсний хөдөлгөөний хүрээнд 2030 он хүртэлх хугацаанд Өмнөговь аймаг 70 сая мод үүнээс Гурвантэс сум 13 сая мод тарих төлөвлөгөөтэй байгаа билээ. Энэ ажлын хүрээнд сумын хэмжээнд 2022 оноос эхлэн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, мод,бут тарих ажил эрчимтэй явагдаж 2023 оны 6 сарын байдлаар сумын хэмжээнд 132000 мод таригдсан байна. Дээрх үйл ажиллагаатай холбогдуулан иргэн аж ахуйн нэгж байгууллагын тарьсан мод, ногоон байгууламжийг эвдэж сүйтгэж байгаа хариулгагүй мал, амьтныг журамлах, хариуцсан эзэнд нь хариуцлага тооцож хохирлыг барагдуулах, төлбөр ногдуулах талаар журам боловсруулан сумын ИТХ-д санал оруулах болсон тул та бүхэн журмын төсөлтэй холбоотой санал хүсэлтээ доорх линкээр ирүүлнэ үү. https://l.facebook.com/l.php?u=https%3A%2F%2Fdocs.google.com%2Fforms%2Fd%2Fe%2F1FAIpQLSf2LV3syFJ9EWoSsYFKFKoSPohBi_HBdUb0ThdUuhC1DPg0Mg%2Fviewform%3Ffbclid%3DIwAR3pXdFV0v101_ZTx5xr-J4PSO0Jbc5r3JwGRh2q69v5cZLj7TVXLic2ZMM&h=AT3ZqfPcatgD

санал өгсөн: 0