Өмнөговь аймгийн Гурвантэс сумын ИТХ

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын ИТХ

ИТХ-ын 11 дүгээр хуралдаан хуралдав

2023-03-27

 

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 11 дүгээр хуралдаан 2023 оны 03 сарын 27-ны өдөр 85,2 хувийн ирцтэй хуралдаж дараах 14 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

1. Сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн бүрэлдэхүүн шинэчлэн батлах тухай

2. Угийн бичгийн ажлын хэсэг байгуулах тухай

3. Амьжиргааг дэмжих зөвлөл шинэчлэн батлах тухай

4. Хөрөнгө актлаж данснаас хасах тухай

5. Тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсийн зөвлөл шинэчлэн батлах тухай

6. Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд санал өгөх тухай

7. Сумын Эрүүл мэндийн төвийг Д.Гомбосүрэн эмчийн нэрэмжит болгох тухай

8. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зөвлөлийн бүрэлдэхүүн шинэчлэн батлах тухай

9. Сумын ИТХ-ын Төлөөлөгчдийн үнэмлэх, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэх журам батлах тухай

10. Сумын ИТХ-ын даргын нөөц хөрөнгө зарцуулах журам шинэчлэн батлах тухай

11. Оюутны тэтгэлэгийн журам шинэчлэн батлах тухай

12. Сумын 9 алдартан шалгаруулах журам батлах тухай

13. Сумын аварга малчин шалгаруулах журам шинэчлэн батлах тухай

14. Сумын 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай

 

 

 

Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод"үндэсний хөдөлгөөний хүрээнд 2030 он хүртэлх хугацаанд Өмнөговь аймаг 70 сая мод үүнээс Гурвантэс сум 13 сая мод тарих төлөвлөгөөтэй байгаа билээ. Энэ ажлын хүрээнд сумын хэмжээнд 2022 оноос эхлэн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, мод,бут тарих ажил эрчимтэй явагдаж 2023 оны 6 сарын байдлаар сумын хэмжээнд 132000 мод таригдсан байна. Дээрх үйл ажиллагаатай холбогдуулан иргэн аж ахуйн нэгж байгууллагын тарьсан мод, ногоон байгууламжийг эвдэж сүйтгэж байгаа хариулгагүй мал, амьтныг журамлах, хариуцсан эзэнд нь хариуцлага тооцож хохирлыг барагдуулах, төлбөр ногдуулах талаар журам боловсруулан сумын ИТХ-д санал оруулах болсон тул та бүхэн журмын төсөлтэй холбоотой санал хүсэлтээ доорх линкээр ирүүлнэ үү. https://l.facebook.com/l.php?u=https%3A%2F%2Fdocs.google.com%2Fforms%2Fd%2Fe%2F1FAIpQLSf2LV3syFJ9EWoSsYFKFKoSPohBi_HBdUb0ThdUuhC1DPg0Mg%2Fviewform%3Ffbclid%3DIwAR3pXdFV0v101_ZTx5xr-J4PSO0Jbc5r3JwGRh2q69v5cZLj7TVXLic2ZMM&h=AT3ZqfPcatgD

санал өгсөн: 0