Өмнөговь аймгийн Гурвантэс сумын ИТХ

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын ИТХ

"Ил тод хариуцлагатай уул уурхай Өмнөговь аймгаас" сургалт хэлэлцүүлэг зохион байгуулав

2023-05-02

Ил тод, хариуцлагатай уул уурхай-Өмнөговь аймгаас” сургалт, хэлэлцүүлгийг 5 сарын 02-ны өдөр зохион байгуулж, иргэд, уул уурхайн компаниуд, төрийн байгууллагын төлөөлөл нийт 140 хүн оролцлоо.

Сургалт, хэлэлцүүлэг нь эрдэс баялагийн салбарын оролцогч талууд, хариуцлагатай уул уурхайн засаглалын ерөнхий ойлголт, стандарт, сайн санаачилга, үр дүнгийн талаар мэдлэг хуваалцах замаар итгэлцэлд суурилсан, түншлэл хамтын ажиллагааг бэхжүүлэх, баримтад тулгуурласан олон талт хэлэлцүүлэг өрнүүлэх, орон нутгийн иргэдийг мэдээллээр хангах зорилготой байлаа.

Энэ үеэр суманд үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниуд нээлттэй ажлын байрны мэдээллийг иргэдэд өгч сонирхсон иргэдийг анкет бөглүүлж бүртгэж авах үйл ажиллагаа зохион байгууллаа.

Сургалт, хэлэлцүүлгийг хамтран зохион байгуулсан АМГТГ-ын Говийн бүсийн төлөөлөгчийн газар, “Хил хязгааргүй алхам” ТББ, Монголын Дата Клуб, Монголын Уул уурхайн үндэсний ассоциаци, тусалж дэмжсэн сумын ЗДТГ, Соёлын төв, Эрүүл мэндийн төв, Уул уурхайн компаниудад талархал илэрхийлье.

Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод"үндэсний хөдөлгөөний хүрээнд 2030 он хүртэлх хугацаанд Өмнөговь аймаг 70 сая мод үүнээс Гурвантэс сум 13 сая мод тарих төлөвлөгөөтэй байгаа билээ. Энэ ажлын хүрээнд сумын хэмжээнд 2022 оноос эхлэн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, мод,бут тарих ажил эрчимтэй явагдаж 2023 оны 6 сарын байдлаар сумын хэмжээнд 132000 мод таригдсан байна. Дээрх үйл ажиллагаатай холбогдуулан иргэн аж ахуйн нэгж байгууллагын тарьсан мод, ногоон байгууламжийг эвдэж сүйтгэж байгаа хариулгагүй мал, амьтныг журамлах, хариуцсан эзэнд нь хариуцлага тооцож хохирлыг барагдуулах, төлбөр ногдуулах талаар журам боловсруулан сумын ИТХ-д санал оруулах болсон тул та бүхэн журмын төсөлтэй холбоотой санал хүсэлтээ доорх линкээр ирүүлнэ үү. https://l.facebook.com/l.php?u=https%3A%2F%2Fdocs.google.com%2Fforms%2Fd%2Fe%2F1FAIpQLSf2LV3syFJ9EWoSsYFKFKoSPohBi_HBdUb0ThdUuhC1DPg0Mg%2Fviewform%3Ffbclid%3DIwAR3pXdFV0v101_ZTx5xr-J4PSO0Jbc5r3JwGRh2q69v5cZLj7TVXLic2ZMM&h=AT3ZqfPcatgD

санал өгсөн: 0