Өмнөговь аймгийн Гурвантэс сумын ИТХ

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын ИТХ

Хууль сурталчлах дэвжээ тэмцээн зохион байгуулав

2023-05-07

Сумын ИТХ, Цагдаагийн тасаг, ГХУСАЗСЗ-өөс Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлүүлэх тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг сурталчлах, иргэдийн хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор "Зөв амьдрал зөвхөн таных" дэвжээ тэмцээнийг зохион байгууллаа.

Тэмцээнд Ерөнхий боловсролын сургууль, ГТУА 67-р анги, 3-р цэцэрлэг, 28-р цэцэрлэг, "Монголын алт" (МАК) ХХК, "Өсөх зоос" ХХК, "Саус гоби сэндс" ХХК, Хилийн цэргийн 0166-р анги, "Баатарван транс" ХХК, "ЕАИ" ХХК нийт 10 баг оролцож Тэргүүн байранд "Өсөх зоос" ХХК-ний баг, дэд байранд "Монголын алт"(МАК) ХХК-ний баг, гутгаар байранд Хилийн цэргийн 0166-р анги, тусгай байранд Ерөнхий боловсролын баг шалгарсан байна.

Хууль сурталчлах арга хэмжээнд оролцсон бүх байгууллагууд, дэмжиж хамтарч ажилласан Шивээ хүрэн гаалийн газар, "Терра экспресс" ХХК, Цагдаагийн тасаг, Соёлын төв, ЗДТГ, Эрүүл мэндийн төвийн хамт олонд талархал илэрхийлье.

Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод"үндэсний хөдөлгөөний хүрээнд 2030 он хүртэлх хугацаанд Өмнөговь аймаг 70 сая мод үүнээс Гурвантэс сум 13 сая мод тарих төлөвлөгөөтэй байгаа билээ. Энэ ажлын хүрээнд сумын хэмжээнд 2022 оноос эхлэн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, мод,бут тарих ажил эрчимтэй явагдаж 2023 оны 6 сарын байдлаар сумын хэмжээнд 132000 мод таригдсан байна. Дээрх үйл ажиллагаатай холбогдуулан иргэн аж ахуйн нэгж байгууллагын тарьсан мод, ногоон байгууламжийг эвдэж сүйтгэж байгаа хариулгагүй мал, амьтныг журамлах, хариуцсан эзэнд нь хариуцлага тооцож хохирлыг барагдуулах, төлбөр ногдуулах талаар журам боловсруулан сумын ИТХ-д санал оруулах болсон тул та бүхэн журмын төсөлтэй холбоотой санал хүсэлтээ доорх линкээр ирүүлнэ үү. https://l.facebook.com/l.php?u=https%3A%2F%2Fdocs.google.com%2Fforms%2Fd%2Fe%2F1FAIpQLSf2LV3syFJ9EWoSsYFKFKoSPohBi_HBdUb0ThdUuhC1DPg0Mg%2Fviewform%3Ffbclid%3DIwAR3pXdFV0v101_ZTx5xr-J4PSO0Jbc5r3JwGRh2q69v5cZLj7TVXLic2ZMM&h=AT3ZqfPcatgD

санал өгсөн: 0