Өмнөговь аймгийн Гурвантэс сумын ИТХ

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын ИТХ

Бусад сумдын уул уурхай, жижиг дунд үйлдвэрлэлтэй танилцаж туршлага судлав

2023-03-17

Гурвантэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар хамтран Хурлын Төлөөлөгчид, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч нарыг Ханбогд, Цогтцэций сумдын уул уурхай, Ханбогд, Цогтцэций, Даландадгад сумдын жижиг дунд үйлдвэрлэлтэй танилцуулж туршлага судлах ажлыг 2023.03.11-ээс 3 сарын 17-ны хооронд зохион байгууллаа.  Уг туршлага судлах арга хэмжээнд сумын ИТХ-ын дарга, Төлөөлөгчид, ЗДТГ-ын ЖДҮ хариуцсан мэргэжилтэн, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч 17 хүний оролцлоо.

 

Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод"үндэсний хөдөлгөөний хүрээнд 2030 он хүртэлх хугацаанд Өмнөговь аймаг 70 сая мод үүнээс Гурвантэс сум 13 сая мод тарих төлөвлөгөөтэй байгаа билээ. Энэ ажлын хүрээнд сумын хэмжээнд 2022 оноос эхлэн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, мод,бут тарих ажил эрчимтэй явагдаж 2023 оны 6 сарын байдлаар сумын хэмжээнд 132000 мод таригдсан байна. Дээрх үйл ажиллагаатай холбогдуулан иргэн аж ахуйн нэгж байгууллагын тарьсан мод, ногоон байгууламжийг эвдэж сүйтгэж байгаа хариулгагүй мал, амьтныг журамлах, хариуцсан эзэнд нь хариуцлага тооцож хохирлыг барагдуулах, төлбөр ногдуулах талаар журам боловсруулан сумын ИТХ-д санал оруулах болсон тул та бүхэн журмын төсөлтэй холбоотой санал хүсэлтээ доорх линкээр ирүүлнэ үү. https://l.facebook.com/l.php?u=https%3A%2F%2Fdocs.google.com%2Fforms%2Fd%2Fe%2F1FAIpQLSf2LV3syFJ9EWoSsYFKFKoSPohBi_HBdUb0ThdUuhC1DPg0Mg%2Fviewform%3Ffbclid%3DIwAR3pXdFV0v101_ZTx5xr-J4PSO0Jbc5r3JwGRh2q69v5cZLj7TVXLic2ZMM&h=AT3ZqfPcatgD

санал өгсөн: 0