Өмнөговь аймгийн Гурвантэс сумын ИТХ

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын ИТХ

Аймгийн ИТХ-аас зохион байгуулсан нэгдсэн арга хэмжээнд оролцлоо.

2023-05-12

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын байгууллагын үйл ажиллагааг дэмжих, харилцан туршлага судлуулах зорилгоор сургалт, уулзалт, спортын нөхөрсөг арга хэмжээг уламжлал болгон зохион байгуулдаг.

Уг нэгдсэн арга хэмжээг Ханбогд суманд 05 дугаар сарын 10-12 ны өдрүүдэд зохион байгуулсан бөгөөд сумын ИТХ-ын ажлын алба бүрэлдэхүүнээрээ тус арга хэмжээнд оролцож сургалт арга хэмжээнд хамрагдлаа.  

Тус арга хэмжээний хүрээнд Төрийн аудитын газар, Санхүүгийн хяналт дотоод аудитын алба, Орон нутгийн өмчийн газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газар, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын мэдээллийг сумдын Хурлын дарга, ажлын албаны дарга нарт хүргэж, Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Швейцарын хөгжлийн агентлаг хамтран зохион байгуулж буй “Нутгийн өөрөө удирдах байгууллагын институцийн чадавхыг бэхжүүлэх нь” төслөөс сумын ИТХ-ын ажлын албыг чадавхжуулах, төсвийн ил тод байдал, нийгмийн эгэх хариуцлага, бэлчээрийн тогтвортой менежмент, бэлчээрийн менежментэд малын тоо толгойн албан татварын нөлөө гэх мэт сэдвүүдээр сургалт зохион байгууллаа.

Мөн сумын ИТХ-ын ажлын албаны бүрэлдэхүүн Оюу толгой уурхайн үйл ажиллагаа, гүний уурхайн бүтээн байгуулалт, Ханбогд сумын ИТХ, ЗДТГ-ын үйл ажиллагаа, тус сумын хөгжлийн төлөвлөгөөтэй танилцлаа.

Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод"үндэсний хөдөлгөөний хүрээнд 2030 он хүртэлх хугацаанд Өмнөговь аймаг 70 сая мод үүнээс Гурвантэс сум 13 сая мод тарих төлөвлөгөөтэй байгаа билээ. Энэ ажлын хүрээнд сумын хэмжээнд 2022 оноос эхлэн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, мод,бут тарих ажил эрчимтэй явагдаж 2023 оны 6 сарын байдлаар сумын хэмжээнд 132000 мод таригдсан байна. Дээрх үйл ажиллагаатай холбогдуулан иргэн аж ахуйн нэгж байгууллагын тарьсан мод, ногоон байгууламжийг эвдэж сүйтгэж байгаа хариулгагүй мал, амьтныг журамлах, хариуцсан эзэнд нь хариуцлага тооцож хохирлыг барагдуулах, төлбөр ногдуулах талаар журам боловсруулан сумын ИТХ-д санал оруулах болсон тул та бүхэн журмын төсөлтэй холбоотой санал хүсэлтээ доорх линкээр ирүүлнэ үү. https://l.facebook.com/l.php?u=https%3A%2F%2Fdocs.google.com%2Fforms%2Fd%2Fe%2F1FAIpQLSf2LV3syFJ9EWoSsYFKFKoSPohBi_HBdUb0ThdUuhC1DPg0Mg%2Fviewform%3Ffbclid%3DIwAR3pXdFV0v101_ZTx5xr-J4PSO0Jbc5r3JwGRh2q69v5cZLj7TVXLic2ZMM&h=AT3ZqfPcatgD

санал өгсөн: 0