Өмнөговь аймгийн Гурвантэс сумын ИТХ

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын ИТХ

Сар шинийн баярыг тохиолдуулан ИТХ-ын шагналаар шагнаж урамшуулав

2023-02-21

Сар шинийн баярыг тохиолдуулан ажил үйлсээрээ бусдыгаа манлайлсан дараах хүмүүсийг ИТХ-ын шагналаар шагнаж урамшууллаа.

Сумын ИТХ-ын Хүндэт өргөмжлөлөөр Гоёот багийн малчин Ч.Өнөрдэлгэрийг, сумын ИТХ-ын даргын өргөмжлөлөөр 3-р цэцэрлэгийн арга зүйч Х. Уранчимэг, 28-р цэцэрлэгийн багш Т. Дагиймаа, ГТУА 67-р ангийн гал сөнөөгч Э. Ариундэлгэр, салааны захирагч Ж. Эрдэнэбулган, Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хамгаалалтын захиргааны жолооч Ш. Алтансүх, ЕБС-ийн тогооч Ж. Бямбаа, ЕБС-ийн багш С.Жавзандолгор нар шагнагдлаа.  

Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод"үндэсний хөдөлгөөний хүрээнд 2030 он хүртэлх хугацаанд Өмнөговь аймаг 70 сая мод үүнээс Гурвантэс сум 13 сая мод тарих төлөвлөгөөтэй байгаа билээ. Энэ ажлын хүрээнд сумын хэмжээнд 2022 оноос эхлэн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, мод,бут тарих ажил эрчимтэй явагдаж 2023 оны 6 сарын байдлаар сумын хэмжээнд 132000 мод таригдсан байна. Дээрх үйл ажиллагаатай холбогдуулан иргэн аж ахуйн нэгж байгууллагын тарьсан мод, ногоон байгууламжийг эвдэж сүйтгэж байгаа хариулгагүй мал, амьтныг журамлах, хариуцсан эзэнд нь хариуцлага тооцож хохирлыг барагдуулах, төлбөр ногдуулах талаар журам боловсруулан сумын ИТХ-д санал оруулах болсон тул та бүхэн журмын төсөлтэй холбоотой санал хүсэлтээ доорх линкээр ирүүлнэ үү. https://l.facebook.com/l.php?u=https%3A%2F%2Fdocs.google.com%2Fforms%2Fd%2Fe%2F1FAIpQLSf2LV3syFJ9EWoSsYFKFKoSPohBi_HBdUb0ThdUuhC1DPg0Mg%2Fviewform%3Ffbclid%3DIwAR3pXdFV0v101_ZTx5xr-J4PSO0Jbc5r3JwGRh2q69v5cZLj7TVXLic2ZMM&h=AT3ZqfPcatgD

санал өгсөн: 0