Сумын ИТХ-ын ээлжит 12 дугаар хуралдаан 2023.06.21-ний өдөр 96,3 хувийн ирцтэй хуралдаж дараах 8 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
1. Улсын тусгай хамгаалалттай газрын ангилал ахиулах санал хэлэлцэх тухай
2. Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө хэлэлцэх тухай
3. Мал, тэжээвэр амьтдыг хашиж эздэд нь хариуцлага тооцох журам батлах тухай
4. Сумын 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
5. Орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын дүрэм шинэчлэн батлах тухай
6. Хөрөнгө акталж данснаас хасах тухай
7. Сумын нийт газар нутгийн байгаль орчны хуримтлагдсан нөлөөллийн үнэлгээ хийлгэх саналын тухай
8. Гоёот, Тост багийн хилийн заагийн асуудлыг тодруулах ажлын хэсэг томилох тухай