Өмнөговь аймгийн Гурвантэс сумын ИТХ

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын ИТХ

Сумын бэлгэ тэмдэг

2023-06-27

Гурвантэс сумын бэлгэдлийн тайлбар

 

 

Сумын бэлгэдэл нь давхар онги хэлбэртэй түмэн насан хээтэй, алтан шар хүрээгээр хүрээлэгдсэн оройн хэсэгтээ гурван чандманьтай дунд хэсэгтээ уулс хөвч, газар нутаг, мөнх хөх тэнгэрийг бэлгэдсэн цэнхэр дэвсгэртэй байна.

 

Тайлбар:

1.    Алтан шар хүрээ нь нарны цацрагийг илэрхийлэх ба хөгжил дэвшил мандан бадрахыг бэлгэднэ.

2.    Давхар онги хэлбэр нь Монгол Улс, Чингис хаан морин туурайгаар дэлхийг тамгалсан түүхийг өгүүлнэ.

3.    Ногоон, ягаан, цэнхэр өнгөтэй 3 чандмань нь Эрт, эдүгээ, ирээдүй цагийг бэлгэдсэн хүслийг хангагч чандмань эрдэнийг илэрхийлнэ. Хүслийг хангагч чандмань эрдэнэ нь тус суманд ажиллаж амьдарч байгаа бүх иргэдийн хүсэл тэмүүлэл, зорилго, зорилт санаа бодол сэтгэлчлэн бүтэхийг бэлэгдэнэ.

4.    Шар хүрээнд байгаа түмэн насан хээ нь тасралтгүй үргэлжлэн хөгжин дэвших ирээдүйг бэлгэднэ.

5.    Дунд хэсэгт байгаа гурван уул нь Тост, Нэмэгт, Хүрэн хана гэсэн гурван уулс хөвч, гол, газар нутгийг бэлгэднэ.

6.    Дэвсгэрийн цэнхэр өнгө нь иргэдийн сэтгэл нь хязгааргүй, цэнхэр тэнгэр мэт мөнхөд ариун байхыг бэлгэднэ.  

7.    Ногоон хэсэг нь байгалийн унаган төрхийг хадгалахыг бэлгэднэ.

8.    Шаргал элс нь говь нутгийг илэрхийлнэ.  

9.    Шавхагдашгүй баялаг болох  мал аж ахуйг төлөөлүүлэн тэмээг оруулсан.  

10. Түмэн насан хээтэй хүрээн дотор аймаг сумын нэрийг хөх өнгөөр бичнэ.

 

Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод"үндэсний хөдөлгөөний хүрээнд 2030 он хүртэлх хугацаанд Өмнөговь аймаг 70 сая мод үүнээс Гурвантэс сум 13 сая мод тарих төлөвлөгөөтэй байгаа билээ. Энэ ажлын хүрээнд сумын хэмжээнд 2022 оноос эхлэн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, мод,бут тарих ажил эрчимтэй явагдаж 2023 оны 6 сарын байдлаар сумын хэмжээнд 132000 мод таригдсан байна. Дээрх үйл ажиллагаатай холбогдуулан иргэн аж ахуйн нэгж байгууллагын тарьсан мод, ногоон байгууламжийг эвдэж сүйтгэж байгаа хариулгагүй мал, амьтныг журамлах, хариуцсан эзэнд нь хариуцлага тооцож хохирлыг барагдуулах, төлбөр ногдуулах талаар журам боловсруулан сумын ИТХ-д санал оруулах болсон тул та бүхэн журмын төсөлтэй холбоотой санал хүсэлтээ доорх линкээр ирүүлнэ үү. https://l.facebook.com/l.php?u=https%3A%2F%2Fdocs.google.com%2Fforms%2Fd%2Fe%2F1FAIpQLSf2LV3syFJ9EWoSsYFKFKoSPohBi_HBdUb0ThdUuhC1DPg0Mg%2Fviewform%3Ffbclid%3DIwAR3pXdFV0v101_ZTx5xr-J4PSO0Jbc5r3JwGRh2q69v5cZLj7TVXLic2ZMM&h=AT3ZqfPcatgD

санал өгсөн: 0