Өмнөговь аймгийн Гурвантэс сумын ИТХ

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын ИТХ

Зөвлөлийн хурал хуралдлаа

2023-08-30

Зөвлөлийн хурал 2023 оны 08 сарын 30-ны өдөр 71,4 хувийн ирцтэй хуралдаж дараах асуудлыг хэлэлцлээ. 

1.    Уул уурхайн тухайн мэдээлэл

2.    Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааны бэлэн байдлын ажлын мэдээлэл

3.     “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-гийн сонгон шалгаруулах зөвлөл байгуулах

4.    Уул уурхайн компанитай хийх хамтын ажиллагааны гэрээнд тусгах санал хэлэлцэх

 

5.     Хуралдааны тов тогтоох тухай 

Хуралдааныг 2023 оны 9 сарын 13-ны өдөр хуралдуулахаар шийдвэрлэсэн болно. 

Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод"үндэсний хөдөлгөөний хүрээнд 2030 он хүртэлх хугацаанд Өмнөговь аймаг 70 сая мод үүнээс Гурвантэс сум 13 сая мод тарих төлөвлөгөөтэй байгаа билээ. Энэ ажлын хүрээнд сумын хэмжээнд 2022 оноос эхлэн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, мод,бут тарих ажил эрчимтэй явагдаж 2023 оны 6 сарын байдлаар сумын хэмжээнд 132000 мод таригдсан байна. Дээрх үйл ажиллагаатай холбогдуулан иргэн аж ахуйн нэгж байгууллагын тарьсан мод, ногоон байгууламжийг эвдэж сүйтгэж байгаа хариулгагүй мал, амьтныг журамлах, хариуцсан эзэнд нь хариуцлага тооцож хохирлыг барагдуулах, төлбөр ногдуулах талаар журам боловсруулан сумын ИТХ-д санал оруулах болсон тул та бүхэн журмын төсөлтэй холбоотой санал хүсэлтээ доорх линкээр ирүүлнэ үү. https://l.facebook.com/l.php?u=https%3A%2F%2Fdocs.google.com%2Fforms%2Fd%2Fe%2F1FAIpQLSf2LV3syFJ9EWoSsYFKFKoSPohBi_HBdUb0ThdUuhC1DPg0Mg%2Fviewform%3Ffbclid%3DIwAR3pXdFV0v101_ZTx5xr-J4PSO0Jbc5r3JwGRh2q69v5cZLj7TVXLic2ZMM&h=AT3ZqfPcatgD

санал өгсөн: 0