Өмнөговь аймгийн Гурвантэс сумын ИТХ

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын ИТХ

Хууль сурталчлөх өдөрлөг зохион байгуулав

2023-10-27

Тухайн өдөрлөгөөр Галын тухай хууль, Хил хамгаалал, хилийн бүсийн мэдээллийг иргэдэд хүргэхээс гадна Татварын байцаагч, хөдөлмөр халамж үйлчилгээний мэргэжилтэн, Иргэний бүртгэлийн улсын бүртгэгч, Онцгой байдлын 67 анги, Ерөнхий боловсролын сургууль мэдээлэл хийж ажиллалаа. Хилийн цэргийн 0166 ангиас иргэдэд мэдээлэл сургалтыг хүргэхээс гадна цэргийн ангиудад хэрэглэгдэж буй зэвсэг, хувцас хэрэгсэл, хоол хүнсийг танилцуулав.

Мөн 10-11 дүгээр ангийн 80 сурагчдад Эх Оронч Иргэн гэж хэн байх, эх орны үнэ цэнэ сэдвээр сургалтыг Хошууч Г. Анхбаяр орлоо. 8-12 дугаар ангийханд эх орны сэдэвт ЗУРВАС КИНОГ үнэ төлбөргүй үзүүлэв.

Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод"үндэсний хөдөлгөөний хүрээнд 2030 он хүртэлх хугацаанд Өмнөговь аймаг 70 сая мод үүнээс Гурвантэс сум 13 сая мод тарих төлөвлөгөөтэй байгаа билээ. Энэ ажлын хүрээнд сумын хэмжээнд 2022 оноос эхлэн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, мод,бут тарих ажил эрчимтэй явагдаж 2023 оны 6 сарын байдлаар сумын хэмжээнд 132000 мод таригдсан байна. Дээрх үйл ажиллагаатай холбогдуулан иргэн аж ахуйн нэгж байгууллагын тарьсан мод, ногоон байгууламжийг эвдэж сүйтгэж байгаа хариулгагүй мал, амьтныг журамлах, хариуцсан эзэнд нь хариуцлага тооцож хохирлыг барагдуулах, төлбөр ногдуулах талаар журам боловсруулан сумын ИТХ-д санал оруулах болсон тул та бүхэн журмын төсөлтэй холбоотой санал хүсэлтээ доорх линкээр ирүүлнэ үү. https://l.facebook.com/l.php?u=https%3A%2F%2Fdocs.google.com%2Fforms%2Fd%2Fe%2F1FAIpQLSf2LV3syFJ9EWoSsYFKFKoSPohBi_HBdUb0ThdUuhC1DPg0Mg%2Fviewform%3Ffbclid%3DIwAR3pXdFV0v101_ZTx5xr-J4PSO0Jbc5r3JwGRh2q69v5cZLj7TVXLic2ZMM&h=AT3ZqfPcatgD

санал өгсөн: 0