Өмнөговь аймгийн Гурвантэс сумын ИТХ

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын ИТХ

Хууль сурталчлах өдөрлөг зохион байгуулав.

2023-11-10

Хууль сурталчлах өдөрлөг-2”-ийг 2023.11.09-10-ны өдрүүдэд  Шивээ хүрэн дэх гаалийн газар, Хилийн цэргийн 0166-р ангиудад зохион байгууллаа.

Өдөрлөгийн үер Нэг цэгийн үйлчилгээ болон Эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлсэн бөгөөд  аймгийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газрын сэтгэл зүйч Ц.Оролзод “Хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн оролцоо”сэдэвт сургалт, сумын Цагдаагийн тасгаас хил хариуцсан төлөөлөгч  Э.Зоригтбаатар “Цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь” сургалт мэдээллийг албан хаагчдад хүргэсэн байна.

Өдөрлөгт оролцсон иргэдийн дунд Замын хөдөлгөөний дүрмийн асуултаар АХА тэмцээнийг зохион байгуулж хууль сурталчлан өнгөрүүллээ.

Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод"үндэсний хөдөлгөөний хүрээнд 2030 он хүртэлх хугацаанд Өмнөговь аймаг 70 сая мод үүнээс Гурвантэс сум 13 сая мод тарих төлөвлөгөөтэй байгаа билээ. Энэ ажлын хүрээнд сумын хэмжээнд 2022 оноос эхлэн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, мод,бут тарих ажил эрчимтэй явагдаж 2023 оны 6 сарын байдлаар сумын хэмжээнд 132000 мод таригдсан байна. Дээрх үйл ажиллагаатай холбогдуулан иргэн аж ахуйн нэгж байгууллагын тарьсан мод, ногоон байгууламжийг эвдэж сүйтгэж байгаа хариулгагүй мал, амьтныг журамлах, хариуцсан эзэнд нь хариуцлага тооцож хохирлыг барагдуулах, төлбөр ногдуулах талаар журам боловсруулан сумын ИТХ-д санал оруулах болсон тул та бүхэн журмын төсөлтэй холбоотой санал хүсэлтээ доорх линкээр ирүүлнэ үү. https://l.facebook.com/l.php?u=https%3A%2F%2Fdocs.google.com%2Fforms%2Fd%2Fe%2F1FAIpQLSf2LV3syFJ9EWoSsYFKFKoSPohBi_HBdUb0ThdUuhC1DPg0Mg%2Fviewform%3Ffbclid%3DIwAR3pXdFV0v101_ZTx5xr-J4PSO0Jbc5r3JwGRh2q69v5cZLj7TVXLic2ZMM&h=AT3ZqfPcatgD

санал өгсөн: 0