Өмнөговь аймгийн Гурвантэс сумын ИТХ

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын ИТХ

МЭДЛЭГ-УР ЧАДВАР УРАЛДААН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

2023-11-27

 Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль эрх зүйн хэлтэс, Архивын тасаг, Хүний эрхийн үндэсний комиссын Дундговь аймаг дахь салбар хамтран Авлигын эсрэг болон Хүний эрхийн олон улсын өдөр, Архивчдын өдрүүдийг тохиолдуулан “Мэдлэг-ур чадвар” уралдааныг 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Уралдаанд Засаг даргын дэргэдэх хэлтэс агентлагуудын ЭБАТ, архив, бичиг хэргийн ажилтнууд оролцож Байгаль орчин аялал жуулчлалын газар, Биеийн тамир спортын газар, Боловсрол шинжлэх ухааны газар, Мал эмнэлгийн газар, Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн хамтарсан баг Нэгдүгээр байр, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар,Соёл урлагийн газар, Хүнс хөдөө аж ахуйн газар, Зооноз өвчин судлалын албаны хамтарсан баг Хоёрдугаар байр эзэллээ. “Авлигын эсрэг нэгдье”үндэсний хэмжээний нөлөөллийн арга хэмжээг олон нийтэд сурталчлах сурталчилгаа, Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөнөөс орон нутагт хамгийн ихээр зөрчигдөж буй эрхээр жүжигчилсэн тоглолт үзүүлэх, Архив , бичиг хэрэг хөтлөлтийн ур чадварыг тест, архивын нэгж үүсгэх, монгол бичгээр албан бичиг боловсруулах , багийн ахлагч нарын Үндсэн хуулийн мэдлэг сорих гэсэн 5 төрлөөр тэмцээнийг зохион байгууллаа. Тэмцээнд 24 байгууллагын 43 албан хаагчид оролцсон байна.

Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод"үндэсний хөдөлгөөний хүрээнд 2030 он хүртэлх хугацаанд Өмнөговь аймаг 70 сая мод үүнээс Гурвантэс сум 13 сая мод тарих төлөвлөгөөтэй байгаа билээ. Энэ ажлын хүрээнд сумын хэмжээнд 2022 оноос эхлэн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, мод,бут тарих ажил эрчимтэй явагдаж 2023 оны 6 сарын байдлаар сумын хэмжээнд 132000 мод таригдсан байна. Дээрх үйл ажиллагаатай холбогдуулан иргэн аж ахуйн нэгж байгууллагын тарьсан мод, ногоон байгууламжийг эвдэж сүйтгэж байгаа хариулгагүй мал, амьтныг журамлах, хариуцсан эзэнд нь хариуцлага тооцож хохирлыг барагдуулах, төлбөр ногдуулах талаар журам боловсруулан сумын ИТХ-д санал оруулах болсон тул та бүхэн журмын төсөлтэй холбоотой санал хүсэлтээ доорх линкээр ирүүлнэ үү. https://l.facebook.com/l.php?u=https%3A%2F%2Fdocs.google.com%2Fforms%2Fd%2Fe%2F1FAIpQLSf2LV3syFJ9EWoSsYFKFKoSPohBi_HBdUb0ThdUuhC1DPg0Mg%2Fviewform%3Ffbclid%3DIwAR3pXdFV0v101_ZTx5xr-J4PSO0Jbc5r3JwGRh2q69v5cZLj7TVXLic2ZMM&h=AT3ZqfPcatgD

санал өгсөн: 0