Өмнөговь аймгийн Гурвантэс сумын ИТХ

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын ИТХ

АЙМГИЙН ИТХ-ЫН ХОТ СУУРИН, ДЭД БҮТЦИЙН ХӨГЖЛИЙН ХОРОО ХУРАЛДЛАА.

2023-11-13

 Аймгийн ИТХ-ын даргын 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 24 дүгээр захирамжаар аймгийн ИТХ-ын ээлжит 16 дугаар хуралдааныг 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр зарлан хуралдуулахаар шийдвэрлэлээ. Хороодын үйл ажиллагааны журмын дагуу хуралдаанаар хэлэлцэх асуудлыг урьдчилан бэлтгэх, санал дүгнэлт гаргах, хурлын тогтоол шийдвэрийн биелэлтийг хянан шалгах чиг үүргийн дагуу Хороо тус бүр өөрийн хороо эрхлэх асуудлын хүрээн дэхь асуудлуудтай танилцаж, дүгнэлт гаргаж байна. Аймгийн ИТХ-ын Хот суурин, дэд бүтцийн хөгжлийн хороо 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр цахимаар хуралдаж, Цагаандэлгэр сумын төвийн хөгжлийн төлөвлөгөө батлах тухай, Сайнцагаан сумын “Хаус хороолол”-ын ерөнхий төлөвлөгөө батлах тухай хэлэлцлээ. Тус асуудлыг хэлэлцээд зарчмын зөрүүтэй санал гараагүй тул аймгийн ИТХ-ын ээлжит арванзургаадугаар хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.

Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод"үндэсний хөдөлгөөний хүрээнд 2030 он хүртэлх хугацаанд Өмнөговь аймаг 70 сая мод үүнээс Гурвантэс сум 13 сая мод тарих төлөвлөгөөтэй байгаа билээ. Энэ ажлын хүрээнд сумын хэмжээнд 2022 оноос эхлэн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, мод,бут тарих ажил эрчимтэй явагдаж 2023 оны 6 сарын байдлаар сумын хэмжээнд 132000 мод таригдсан байна. Дээрх үйл ажиллагаатай холбогдуулан иргэн аж ахуйн нэгж байгууллагын тарьсан мод, ногоон байгууламжийг эвдэж сүйтгэж байгаа хариулгагүй мал, амьтныг журамлах, хариуцсан эзэнд нь хариуцлага тооцож хохирлыг барагдуулах, төлбөр ногдуулах талаар журам боловсруулан сумын ИТХ-д санал оруулах болсон тул та бүхэн журмын төсөлтэй холбоотой санал хүсэлтээ доорх линкээр ирүүлнэ үү. https://l.facebook.com/l.php?u=https%3A%2F%2Fdocs.google.com%2Fforms%2Fd%2Fe%2F1FAIpQLSf2LV3syFJ9EWoSsYFKFKoSPohBi_HBdUb0ThdUuhC1DPg0Mg%2Fviewform%3Ffbclid%3DIwAR3pXdFV0v101_ZTx5xr-J4PSO0Jbc5r3JwGRh2q69v5cZLj7TVXLic2ZMM&h=AT3ZqfPcatgD

санал өгсөн: 0