Өмнөговь аймгийн Гурвантэс сумын ИТХ

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын ИТХ

ИТХ-ын зөвлөлийн 2023 оны наймдугаар хурал хуралдлаа

2023-11-28

     Сумын ИТХ-ын зөвлөлийн 2023 оны наймдугаар хурлыг 2023 оны 11 сарын 28-ны өдөр хуралдуулж дараах асуудлуудыг хэлэлцлээ. 

     1.  Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэнд хяналт тавих ажлын хэсгийн тайлантай танилцах тухай 

  2.  Хоршоог дэмжих сангаар төсөл хөтөлбөр хэрэгжүүлж буй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт хийсэн тайлантай танилцах

        3. Хуралдааны тов тогтоох тухай

Сумын ИТХ-ын ээлжит 14 дүгээр хуралдааныг 2023 оны 12 сарын 07-ны өдөр хуралдуулахаар товыг зарласан. 

Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод"үндэсний хөдөлгөөний хүрээнд 2030 он хүртэлх хугацаанд Өмнөговь аймаг 70 сая мод үүнээс Гурвантэс сум 13 сая мод тарих төлөвлөгөөтэй байгаа билээ. Энэ ажлын хүрээнд сумын хэмжээнд 2022 оноос эхлэн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, мод,бут тарих ажил эрчимтэй явагдаж 2023 оны 6 сарын байдлаар сумын хэмжээнд 132000 мод таригдсан байна. Дээрх үйл ажиллагаатай холбогдуулан иргэн аж ахуйн нэгж байгууллагын тарьсан мод, ногоон байгууламжийг эвдэж сүйтгэж байгаа хариулгагүй мал, амьтныг журамлах, хариуцсан эзэнд нь хариуцлага тооцож хохирлыг барагдуулах, төлбөр ногдуулах талаар журам боловсруулан сумын ИТХ-д санал оруулах болсон тул та бүхэн журмын төсөлтэй холбоотой санал хүсэлтээ доорх линкээр ирүүлнэ үү. https://l.facebook.com/l.php?u=https%3A%2F%2Fdocs.google.com%2Fforms%2Fd%2Fe%2F1FAIpQLSf2LV3syFJ9EWoSsYFKFKoSPohBi_HBdUb0ThdUuhC1DPg0Mg%2Fviewform%3Ffbclid%3DIwAR3pXdFV0v101_ZTx5xr-J4PSO0Jbc5r3JwGRh2q69v5cZLj7TVXLic2ZMM&h=AT3ZqfPcatgD

санал өгсөн: 0