Өмнөговь аймгийн Гурвантэс сумын ИТХ

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын ИТХ

ИТХ-ын ээлжит 14 дүгээр хуралдаан хуралдав.

2023-12-07

Сумын ИТХ-ын ээлжит 14-р хуралдаан 2023.12.07-ны өдөр 88,8%-ийн ирцтэй хуралдсан. Хуралдаанаар дараах 11 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 

1. Сумын 2023 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хэлэлцэн батлах тухай

2. Хөрөнгө актлаж данснаас хасах тухай

3. Жилийн эцсийн мал, хөдөө аж ахуйн тэжээвэр амьтны тооллогын комисс томилох тухай

4. Газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай

5. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 13/02 дугаар тогтоолоор батлагдсан ажлын хэсгийн үйл ажиллагааны явцтай танилцах

6. Сумын 2024 оны төсөв батлах тухай

7. Сумын 2024 оны хөгжлийн жилийн төлөвлөгөө батлах тухай

8. Сумын 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг хэлэлцэн батлах тухай

9. Сумын 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай

10. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг хэлэлцэн бүрэн хэрэгжсэн тогтоолыг хяналтаас хасах тухай

11. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны ажлын тайлан хэлэлцэх тухай 11 асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн

Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод"үндэсний хөдөлгөөний хүрээнд 2030 он хүртэлх хугацаанд Өмнөговь аймаг 70 сая мод үүнээс Гурвантэс сум 13 сая мод тарих төлөвлөгөөтэй байгаа билээ. Энэ ажлын хүрээнд сумын хэмжээнд 2022 оноос эхлэн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, мод,бут тарих ажил эрчимтэй явагдаж 2023 оны 6 сарын байдлаар сумын хэмжээнд 132000 мод таригдсан байна. Дээрх үйл ажиллагаатай холбогдуулан иргэн аж ахуйн нэгж байгууллагын тарьсан мод, ногоон байгууламжийг эвдэж сүйтгэж байгаа хариулгагүй мал, амьтныг журамлах, хариуцсан эзэнд нь хариуцлага тооцож хохирлыг барагдуулах, төлбөр ногдуулах талаар журам боловсруулан сумын ИТХ-д санал оруулах болсон тул та бүхэн журмын төсөлтэй холбоотой санал хүсэлтээ доорх линкээр ирүүлнэ үү. https://l.facebook.com/l.php?u=https%3A%2F%2Fdocs.google.com%2Fforms%2Fd%2Fe%2F1FAIpQLSf2LV3syFJ9EWoSsYFKFKoSPohBi_HBdUb0ThdUuhC1DPg0Mg%2Fviewform%3Ffbclid%3DIwAR3pXdFV0v101_ZTx5xr-J4PSO0Jbc5r3JwGRh2q69v5cZLj7TVXLic2ZMM&h=AT3ZqfPcatgD

санал өгсөн: 0