Өмнөговь аймгийн Гурвантэс сумын ИТХ

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын ИТХ

Сумын ИТХ-ын ээлжит 15 дугаар хуралдаан хуралдав.

2024-02-21

Сумын ИТХ-ын Төлөөлөгчдийн ээлжит 15 дугаар хуралдаан 77,8 хувийн ирцтэй хуралдаж дараах 6 асуудлыг хэлэлцлээ. 

1. Сонгогчдын санал авч тоолох сонгуулийн хэсгийг байгуулж, нутаг дэвсгэр төвийг батлах тухай 

2. МУИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн зурагт самбарыг нийтийн эзэмшлийн гудамж, талбай, олон нийтийн газарт үнэ төлбөргүйгээр байрлуулах байршлыг тогтоох тухай

3. Хоршоог хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах хороог шинэчлэн байгуулах тухай

4. Хоршоог хөгжүүлэх сангийн хяналтын зөвлөл шинэчлэн батлах тухай

5. Төсөл сонгон шалгаруулах тов тогтоох тухай

6. Уул уурхайн компаниудын газрыг хамгаалах, нөхөн сэргээх төлөвлөгөөний гүйцэтгэлийг хэлэлцэх тухай

("Өсөх зоос" ХХК, "Жавхлант орд" ХХК, "SGS" ХХК, "МАК" ХХК, "Хүрэн толгой коал майнинг" ХХК, "ЕАЙ" ХХК, "Баатарван транс" ХХК-ууд өөрсдийн тайлан мэдээллийг танилцуулж шаардлага хангаагүй компаниудыг дахин хэлэлцүүлэхээр хойшлууллаа.)

Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод"үндэсний хөдөлгөөний хүрээнд 2030 он хүртэлх хугацаанд Өмнөговь аймаг 70 сая мод үүнээс Гурвантэс сум 13 сая мод тарих төлөвлөгөөтэй байгаа билээ. Энэ ажлын хүрээнд сумын хэмжээнд 2022 оноос эхлэн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, мод,бут тарих ажил эрчимтэй явагдаж 2023 оны 6 сарын байдлаар сумын хэмжээнд 132000 мод таригдсан байна. Дээрх үйл ажиллагаатай холбогдуулан иргэн аж ахуйн нэгж байгууллагын тарьсан мод, ногоон байгууламжийг эвдэж сүйтгэж байгаа хариулгагүй мал, амьтныг журамлах, хариуцсан эзэнд нь хариуцлага тооцож хохирлыг барагдуулах, төлбөр ногдуулах талаар журам боловсруулан сумын ИТХ-д санал оруулах болсон тул та бүхэн журмын төсөлтэй холбоотой санал хүсэлтээ доорх линкээр ирүүлнэ үү. https://l.facebook.com/l.php?u=https%3A%2F%2Fdocs.google.com%2Fforms%2Fd%2Fe%2F1FAIpQLSf2LV3syFJ9EWoSsYFKFKoSPohBi_HBdUb0ThdUuhC1DPg0Mg%2Fviewform%3Ffbclid%3DIwAR3pXdFV0v101_ZTx5xr-J4PSO0Jbc5r3JwGRh2q69v5cZLj7TVXLic2ZMM&h=AT3ZqfPcatgD

санал өгсөн: 0