Сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг чадавхжуулах нэгдсэн арга хэмжээ 6 дахь жилдээ 2024 оны 03 дугаар сарын 18-20-ны өдрүүдэд тус суманд зохион байгуулагдав.
Нэгдсэн арга хэмжээний хүрээнд сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, нарийн бичгийн дарга, мэргэжилтнүүдэд сургалт, туршлага судлах уулзалт, спортын нөхөрсөг тэмцээн зохион байгуулагдлаа.
Мөн энэ үеэр Доктор, дэд профессор Т. Ууганбаяр, доктор, дэд профессор Б.Болормаа нар ард иргэд, албан хаагчдад “Дэлхийн хөдөлмөрийн зах зээл ба хүний хөгжил”, "Улс төр эдийн засгийн ямар загвар Монголд тохирох вэ" сэдвээр сургалт зохион байгууллаа.