Өмнөговь аймгийн Гурвантэс сумын ИТХ

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын ИТХ

Сумын ИТХ-ын ээлжит 16 дугаар хуралдаан хуралдав

2024-04-18

Сумын ИТХ-ын ээлжит 16-р хуралдаан  2024 оны 04 сарын 18-ны өдөр 85,2%-ийн ирцтэй хуралдаж дараах 13 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 

1. Байгаль хамгаалах бүлэг нөхөрлөлийн хариуцан хамгаалах газар нутгийг батлах тухай

2. “Шугшаа-Уул” ОНӨААТҮГ-ын дүрэмд өөрчлөлт оруулах тухай 3. Орчны бүсийн зөвлөл батлах тухай (Говь, Гурвансайхан байгалийн цогцолборт газрын )

4. Газрыг хамгаалах, нөхөн сэргээх төлөвлөгөөний хэрэгжилтийг хэлэлцэх тухай

5. Халуун усны барилгыг хувьчлах саналын тухай 

6. Шороон замаар нүүрс тээвэрлэж буй компаниудад шаардлага хүргүүлэх тухай

7. Гурвантэс сумаас уурхайн бүс, Морин заг орчимд хүнд даацын автомашины зорчих журам батлах тухай

8. Сумын 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

9. Монгол Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигчдийн зурагт самбарыг байршуулах газрыг батлах тухай 15/02 дугаар тогтоолыг өөрчлөн батлах тухай

10. Сумын Сонгуулийн хорооны бүрэлдэхүүний санал уламжлах тухай

11. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасан сумын ИТХ-ын тойргийг байгуулж, тойрогт ногдох мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай

12. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зөвлөлийн гишүүдийг шинэчлэн батлах тухай

13. Сонгуулийн хэсэг байгуулж, нутаг дэвсгэр төвийг батлах тухай

Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод"үндэсний хөдөлгөөний хүрээнд 2030 он хүртэлх хугацаанд Өмнөговь аймаг 70 сая мод үүнээс Гурвантэс сум 13 сая мод тарих төлөвлөгөөтэй байгаа билээ. Энэ ажлын хүрээнд сумын хэмжээнд 2022 оноос эхлэн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, мод,бут тарих ажил эрчимтэй явагдаж 2023 оны 6 сарын байдлаар сумын хэмжээнд 132000 мод таригдсан байна. Дээрх үйл ажиллагаатай холбогдуулан иргэн аж ахуйн нэгж байгууллагын тарьсан мод, ногоон байгууламжийг эвдэж сүйтгэж байгаа хариулгагүй мал, амьтныг журамлах, хариуцсан эзэнд нь хариуцлага тооцож хохирлыг барагдуулах, төлбөр ногдуулах талаар журам боловсруулан сумын ИТХ-д санал оруулах болсон тул та бүхэн журмын төсөлтэй холбоотой санал хүсэлтээ доорх линкээр ирүүлнэ үү. https://l.facebook.com/l.php?u=https%3A%2F%2Fdocs.google.com%2Fforms%2Fd%2Fe%2F1FAIpQLSf2LV3syFJ9EWoSsYFKFKoSPohBi_HBdUb0ThdUuhC1DPg0Mg%2Fviewform%3Ffbclid%3DIwAR3pXdFV0v101_ZTx5xr-J4PSO0Jbc5r3JwGRh2q69v5cZLj7TVXLic2ZMM&h=AT3ZqfPcatgD

санал өгсөн: 0