Өмнөговь аймгийн Гурвантэс сумын ИТХ

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын ИТХ

Зөвлөлийн анхдугаар хурал хуралдав

2024-12-05

Гурвантэс сумын ИТХ-ын зөвлөлийн анхдугаар хуралдаан 2024.12.05-ны өдөр 85,7 хувийн ирцтэй хуралдсан. Зөвлөлийн хурлаар дараах асуудлыг хэлэлцлээ. Үүнд: 

👉 ХЭЛЭЛЦСЭН АСУУДАЛ:

1. Амьжиргааг дэмжих зөвлөлийн 2024 оны ажлын тайланг хэлэлцэх тухай

2. Хоршоог хөгжүүлэх сангийн 2024 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэх тухай

3. Хүүхдийн төлөө зөвлөлийн 2024 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэх тухай

4. Хамтарсан багийн 2024 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэх тухай

5. Суманд улс, аймаг, орон нутгийн төсвөөр хэрэгжиж буй төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтын ажлын тайланг хэлэлцэх

6. Жилийн эцсийн мал, хөдөө аж ахуйн тэжээвэр амьтны тооллогын комисс томилох тухай

7. Ээлжит хуралдааны тов тогтоох тухай 

Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод"үндэсний хөдөлгөөний хүрээнд 2030 он хүртэлх хугацаанд Өмнөговь аймаг 70 сая мод үүнээс Гурвантэс сум 13 сая мод тарих төлөвлөгөөтэй байгаа билээ. Энэ ажлын хүрээнд сумын хэмжээнд 2022 оноос эхлэн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, мод,бут тарих ажил эрчимтэй явагдаж 2023 оны 6 сарын байдлаар сумын хэмжээнд 132000 мод таригдсан байна. Дээрх үйл ажиллагаатай холбогдуулан иргэн аж ахуйн нэгж байгууллагын тарьсан мод, ногоон байгууламжийг эвдэж сүйтгэж байгаа хариулгагүй мал, амьтныг журамлах, хариуцсан эзэнд нь хариуцлага тооцож хохирлыг барагдуулах, төлбөр ногдуулах талаар журам боловсруулан сумын ИТХ-д санал оруулах болсон тул та бүхэн журмын төсөлтэй холбоотой санал хүсэлтээ доорх линкээр ирүүлнэ үү. https://l.facebook.com/l.php?u=https%3A%2F%2Fdocs.google.com%2Fforms%2Fd%2Fe%2F1FAIpQLSf2LV3syFJ9EWoSsYFKFKoSPohBi_HBdUb0ThdUuhC1DPg0Mg%2Fviewform%3Ffbclid%3DIwAR3pXdFV0v101_ZTx5xr-J4PSO0Jbc5r3JwGRh2q69v5cZLj7TVXLic2ZMM&h=AT3ZqfPcatgD

санал өгсөн: 0