Өмнөговь аймгийн Гурвантэс сумын ИТХ

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын ИТХ

Зөвлөлийн 2 дугаар хурал хуралдав

2024-12-12

2024 оны 12 сарын 12-ны өдөр ИТХ зөвлөл хуралдаж ИТХ-ын хуралдааны товыг шинэчлэн тогтоолоо.

Сумын Хурлын зөвлөл хэлэлцэж ИТХ-ын Төлөөлөгчдийн хуралдааныг 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 09:00 цагаас Нутгийн удирдлагын ордны Хурлын танхимд хуралдуулж дараах асуудлыг хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ. Үүнд:

ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ:

1. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэг батлах тухай

2. Аймгийн ИТХ-д давхар сонгогдсон 2 Төлөөлөгчийн бүрэн эрх зөвшөөрөх тухай

3. Сумын ИТХ-ын хороодын бүрэлдэхүүн, ажиллах журам батлах тухай

4. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийг шинэчлэн батлах тухай

5. Сумын 2024 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хэлэлцэн батлах тухай

6. Хөрөнгө актлаж данснаас хасах тухай

7. Гурвантэс сумыг 2024-2028 онд хөгжүүлэх сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай

8. Сумын 2025 оны хөгжлийн жилийн төлөвлөгөө батлах тухай

9. Сумын 2025 оны төсөв батлах тухай

10. Сумын 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг хэлэлцэн батлах тухай

11. Сумын 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай

12. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг хэлэлцэн бүрэн хэрэгжсэн тогтоолыг хяналтаас хасах тухай

13. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ажлын тайлан хэлэлцэх тухай

Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод"үндэсний хөдөлгөөний хүрээнд 2030 он хүртэлх хугацаанд Өмнөговь аймаг 70 сая мод үүнээс Гурвантэс сум 13 сая мод тарих төлөвлөгөөтэй байгаа билээ. Энэ ажлын хүрээнд сумын хэмжээнд 2022 оноос эхлэн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, мод,бут тарих ажил эрчимтэй явагдаж 2023 оны 6 сарын байдлаар сумын хэмжээнд 132000 мод таригдсан байна. Дээрх үйл ажиллагаатай холбогдуулан иргэн аж ахуйн нэгж байгууллагын тарьсан мод, ногоон байгууламжийг эвдэж сүйтгэж байгаа хариулгагүй мал, амьтныг журамлах, хариуцсан эзэнд нь хариуцлага тооцож хохирлыг барагдуулах, төлбөр ногдуулах талаар журам боловсруулан сумын ИТХ-д санал оруулах болсон тул та бүхэн журмын төсөлтэй холбоотой санал хүсэлтээ доорх линкээр ирүүлнэ үү. https://l.facebook.com/l.php?u=https%3A%2F%2Fdocs.google.com%2Fforms%2Fd%2Fe%2F1FAIpQLSf2LV3syFJ9EWoSsYFKFKoSPohBi_HBdUb0ThdUuhC1DPg0Mg%2Fviewform%3Ffbclid%3DIwAR3pXdFV0v101_ZTx5xr-J4PSO0Jbc5r3JwGRh2q69v5cZLj7TVXLic2ZMM&h=AT3ZqfPcatgD

санал өгсөн: 0