“ХУУЛЬ СУРТАЛЧЛАХ НЭГ ӨДӨР” дэвжээ тэмцээнийг 2024.11.25-ны өдөр зохион байгуулав.
Хууль сурталчлах үйл ажиллагаанд олон нийтийн оролцоо, идэвх санаачилгыг нэмэгдүүлэх, иргэдийн хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Гэр бүлийн тухай хууль, Авлигын эсрэг хууль, Авто тээврийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Нийгмийн даатгалын тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг байгууллагууд сурталчлах тэмцээн, арга хэмжээг зохион байгууллаа.
Тэмцээнд: Ерөнхий боловсролын сургууль, 3-р цэцэрлэг, 28-р цэцэрлэг, Монголын алт компани, Эрүүл мэндийн төв зэрэг 5 байгууллага оролцсон байна.