Аймгийн ЗДТГ-ын санаачилгаар сум, агентлаг, төсөвт байгууллагын дарга, эрхлэгч нар, албан хаагчдыг чадавхжуулах сургалт 2024 оны 12-р сарын 10-ны өдөр Өмнөговь аймагт боллоо. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон Удирдлагын академийн заавар, чиглэлийн дагуу Монгол улсын хөгжлийн бодлого, төлөвлөлт ба байгууллагын стратеги болон гүйцэтгэлийн төлөвлөгөөг уялдуулан төлөвлөх, тэдгээрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх арга зүйн мэдлэг, ур чадвар эзэмшүүлэх, чадавхжуулах зорилгоор уг сургалтыг зохион байгуулсан. Мөн төрийн албан хаагчдын харилцаа, хандлагыг сайжруулах, ажлын байрандаа хөгжих боломжоор хангах зорилгоор урилгаар Лектор, көүч Б.Гансүх хүрэлцэн ирж, хувь хүний хөгжил, байгууллагын манлайлал, соёлын талаар илтгэл тавьж уг сургалтад ИТХ-ын дарга, ИТХ-ын нарийн бичгийн дарга нар хамрагдсан байна.