Өмнөговь аймгийн Гурвантэс сумын ИТХ

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын ИТХ

ИТХ-ын ээлжит 6 дугаар хуралдаан хуралдав

2025-12-15

 

2025 оны 12-р сарын 15-ны өдөр ИТХ-ын ээлжит 6-р хуралдаан 96% ирцтэй хуралдаж дараах 12 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд:

1.    Сумын 2025 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хэлэлцэн батлах тухай

2.    “Гэрэл” дэд хөтөлбөр батлах тухай

3.    Сумын 2026 оны хөгжлийн жилийн төлөвлөгөө батлах тухай

4.    Сумын 2026 оны төсөв батлах тухай

5.    Хөрөнгө акталж данснаас хасах, актлуулах хөрөнгийн санал уламжлах тухай

6.    Сумын 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг хэлэлцэн батлах тухай

7.    Сумын 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай

8.    Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг хэлэлцэн бүрэн хэрэгжсэн тогтоолыг хяналтаас хасах тухай

9.    Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны ажлын тайлан хэлэлцэх тухай

10.  Улирлын шилдэг хороо батлах тухай

11. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил,  үйлчилгээ худалдан авах ажиллагаанд үнэлгээний хорооны хараат бус гишүүнээр ажиллах иргэдийн жагсаалт батлах тухай

12. Төсөл хүлээн авах, сонгон шалгаруулах тов зарлах тухай

Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод"үндэсний хөдөлгөөний хүрээнд 2030 он хүртэлх хугацаанд Өмнөговь аймаг 70 сая мод үүнээс Гурвантэс сум 13 сая мод тарих төлөвлөгөөтэй байгаа билээ. Энэ ажлын хүрээнд сумын хэмжээнд 2022 оноос эхлэн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, мод,бут тарих ажил эрчимтэй явагдаж 2023 оны 6 сарын байдлаар сумын хэмжээнд 132000 мод таригдсан байна. Дээрх үйл ажиллагаатай холбогдуулан иргэн аж ахуйн нэгж байгууллагын тарьсан мод, ногоон байгууламжийг эвдэж сүйтгэж байгаа хариулгагүй мал, амьтныг журамлах, хариуцсан эзэнд нь хариуцлага тооцож хохирлыг барагдуулах, төлбөр ногдуулах талаар журам боловсруулан сумын ИТХ-д санал оруулах болсон тул та бүхэн журмын төсөлтэй холбоотой санал хүсэлтээ доорх линкээр ирүүлнэ үү. https://l.facebook.com/l.php?u=https%3A%2F%2Fdocs.google.com%2Fforms%2Fd%2Fe%2F1FAIpQLSf2LV3syFJ9EWoSsYFKFKoSPohBi_HBdUb0ThdUuhC1DPg0Mg%2Fviewform%3Ffbclid%3DIwAR3pXdFV0v101_ZTx5xr-J4PSO0Jbc5r3JwGRh2q69v5cZLj7TVXLic2ZMM&h=AT3ZqfPcatgD

санал өгсөн: 0