Өмнөговь аймгийн Гурвантэс сумын ИТХ

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын ИТХ

ИТХ-ын ээлжит 5 дугаар хуралдаан хуралдав

2025-09-09

ИТХ-ын ээлжит 5 дугаар хуралдаан 2025.09.09-ний өдөр 96 хувийн ирцтэй хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд: 

1.                Говийн оюу хөгжлийн сангийн эрэмбэлэх ажлын хэсгийг шинэчлэн батлах тухай

2.               Говийн оюу хөгжлийн сангийн сонгон шалгаруулах ажлын хэсгийг шинэчлэн батлах тухай

3.               Оюутны тэтгэлэгт хөтөлбөрийн журам шинэчлэн батлах тухай

4.               Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын ангилал ахиулж буйтай холбоотой дотоод бүсчлэл, орчны бүсийн хилийн заагийг тогтоож, менежментийн төлөвлөгөөг батлах тухай

5.               Сумын 2024 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай

6.               Сумын 2025 оны төсвийн тодотгол батлах тухай

7.               Орон нутгийн өөрийн чиг үүргийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг дэмжих зориулалт бүхий сан журам танилцуулан, батлах

8.               Сумын нутаг дэвсгэрт улс, орон нутгийн чанартай болон тусгай зориулалтын авто замын сүлжээ, уул уурхай нүүрс тээврийн замуудын өнөөгийн байдалд судалгаа хийж хяналт тавих, дүгнэлт гаргах, санал боловсруулах үүрэг бүхий өргөтгөсөн ажлын хэсгийн дүгнэлт танилцуулах (ИТХ-ын даргын 2025.08.06-ний өдрийн А/20 дугаар захирамж)

9.                “Сэкер Ресорсус Монголиа” ХХК-ийн орон нутагтай хамтран ажиллах гэрээний төсөлтэй танилцаж санал оруулах

 

10.            Улирлын “Шилдэг хороо”-г шалгаруулах

 

Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод"үндэсний хөдөлгөөний хүрээнд 2030 он хүртэлх хугацаанд Өмнөговь аймаг 70 сая мод үүнээс Гурвантэс сум 13 сая мод тарих төлөвлөгөөтэй байгаа билээ. Энэ ажлын хүрээнд сумын хэмжээнд 2022 оноос эхлэн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, мод,бут тарих ажил эрчимтэй явагдаж 2023 оны 6 сарын байдлаар сумын хэмжээнд 132000 мод таригдсан байна. Дээрх үйл ажиллагаатай холбогдуулан иргэн аж ахуйн нэгж байгууллагын тарьсан мод, ногоон байгууламжийг эвдэж сүйтгэж байгаа хариулгагүй мал, амьтныг журамлах, хариуцсан эзэнд нь хариуцлага тооцож хохирлыг барагдуулах, төлбөр ногдуулах талаар журам боловсруулан сумын ИТХ-д санал оруулах болсон тул та бүхэн журмын төсөлтэй холбоотой санал хүсэлтээ доорх линкээр ирүүлнэ үү. https://l.facebook.com/l.php?u=https%3A%2F%2Fdocs.google.com%2Fforms%2Fd%2Fe%2F1FAIpQLSf2LV3syFJ9EWoSsYFKFKoSPohBi_HBdUb0ThdUuhC1DPg0Mg%2Fviewform%3Ffbclid%3DIwAR3pXdFV0v101_ZTx5xr-J4PSO0Jbc5r3JwGRh2q69v5cZLj7TVXLic2ZMM&h=AT3ZqfPcatgD

санал өгсөн: 0