Өмнөговь аймгийн Гурвантэс сумын ИТХ

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын ИТХ

ИТХ-ын ээлжит 4 дүгээр хуралдаан хуралдав

2025-05-02

ИТХ-ын ээлжит 4 дүгээр хуралдаан 2025.05.02 өдөр 92%-ийн ирцтэй хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэсэн.

1. Хүүхдийн төлөө зөвлөл шинэчлэн батлах тухай

2. Хамтарсан багийн бүрэлдэхүүн шинэчлэн батлах тухай

3. Орон нутгийн хөгжлийн сангийн хяналтын зөвлөл шинэчлэн батлах тухай

4. 2024-2028 онд Гурвантэс сумыг хөгжүүлэх “Өсөлттэй Гурвантэс” мөрийн хөтөлбөрт нэмэлт өөрчлөлт оруулах тухай

5. “Насан туршдаа хөгжье” хөтөлбөр батлах тухай

6. “Соёл, спортыг дэмжих” хөтөлбөр батлах тухай

7. “Чадварлаг төрийн албан хаагч” хөтөлбөр батлах тухай

8. “Манлайлагч Залуус” хөтөлбөр батлах тухай

9. “Эко Гурвантэс” хөтөлбөр батлах тухай

10. “Манлайлагч малчин” хөтөлбөр батлах тухай

11. “Тэсийн-Ирээдүй Хүүхэд” хөтөлбөр батлах тухай

12. Гурвантэс сумын 2025 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай

13. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.18-д заасан бүрэн эрхийн хүрээнд сумын Засаг даргын хийж хэрэгжүүлсэн ажлын мэдээллийг сонсох, Уул уурхай, дэд бүтцийн төслүүд, компаниудын үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийж дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн дүгнэлттэй танилцаж хэлэлцэх

14. Баянхонгор аймгийн Шинэжинст сумын нутагт орших Хотгорын нүүрсний уурхайгаас Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Нарийн сухайтын нүүрсний тээврийн зам хүртэлх 295,137 км авто замын төслийн үйл ажиллагаанд иж бүрэн хяналт шинжилгээ хийж санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн дүгнэлттэй танилцаж хэлэлцэх

15. Сумын 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний тодотгол батлах тухай

16. Улирлын “Шилдэг хороо”-г шалгаруулах тухай

17. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын нэмэлт зардлын зориулалт, зарцуулалтын журам”-ыг шинэчлэн батлах тухай

Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод"үндэсний хөдөлгөөний хүрээнд 2030 он хүртэлх хугацаанд Өмнөговь аймаг 70 сая мод үүнээс Гурвантэс сум 13 сая мод тарих төлөвлөгөөтэй байгаа билээ. Энэ ажлын хүрээнд сумын хэмжээнд 2022 оноос эхлэн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, мод,бут тарих ажил эрчимтэй явагдаж 2023 оны 6 сарын байдлаар сумын хэмжээнд 132000 мод таригдсан байна. Дээрх үйл ажиллагаатай холбогдуулан иргэн аж ахуйн нэгж байгууллагын тарьсан мод, ногоон байгууламжийг эвдэж сүйтгэж байгаа хариулгагүй мал, амьтныг журамлах, хариуцсан эзэнд нь хариуцлага тооцож хохирлыг барагдуулах, төлбөр ногдуулах талаар журам боловсруулан сумын ИТХ-д санал оруулах болсон тул та бүхэн журмын төсөлтэй холбоотой санал хүсэлтээ доорх линкээр ирүүлнэ үү. https://l.facebook.com/l.php?u=https%3A%2F%2Fdocs.google.com%2Fforms%2Fd%2Fe%2F1FAIpQLSf2LV3syFJ9EWoSsYFKFKoSPohBi_HBdUb0ThdUuhC1DPg0Mg%2Fviewform%3Ffbclid%3DIwAR3pXdFV0v101_ZTx5xr-J4PSO0Jbc5r3JwGRh2q69v5cZLj7TVXLic2ZMM&h=AT3ZqfPcatgD

санал өгсөн: 0