Өмнөговь аймгийн Гурвантэс сумын ИТХ

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын ИТХ

ИТХ-ын ээлжит 3-р хуралдаан хуралдав

2025-03-28

ИТХ-ын ээлжит 3-р хуралдаан 2025 оны 03 сарын 28-ны өдөр 96 хувийн ирцтэй хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

1.Хоршоог хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах хороо шинэчлэн батлах тухай

2.  Хоршоог хөгжүүлэх сангийн хяналтын зөвлөл шинэчлэн батлах тухай

3. Сумын ИТХ-ын 2024.12.26-ны өдрийн “Хөрөнгө акталж данснаас хасах тухай” 2/06 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтад өөрчлөлт оруулах тухай

4. Сумын 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай

5. “Сумын ИТХ-ын Зөвлөлийн гишүүд, багийн ИНХ-ын хуралдааны даргад урамшуулал олгох журам” шинэчлэн батлах тухай 

6.  “Шилдэг хороо шалгаруулах журам”-ыг шинэчлэн батлах тухай

7.  Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээнд санал өгөх тухай (MCS интернейшнл ХХК-ийн Нарийн сухайт-Баянхөндий 242 км 110 кВ ЦДАШ, 2х16 МВА Дэд станцын төсөл)

8. “Сэкер Ресурс Монголиа” ХХК-ийн замын асуудлыг хэлэлцэх

9. Аймаг, суманд давхар сонгогдсон 2 Төлөөлөгчдийн асуудлыг хэлэлцэх

Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод"үндэсний хөдөлгөөний хүрээнд 2030 он хүртэлх хугацаанд Өмнөговь аймаг 70 сая мод үүнээс Гурвантэс сум 13 сая мод тарих төлөвлөгөөтэй байгаа билээ. Энэ ажлын хүрээнд сумын хэмжээнд 2022 оноос эхлэн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, мод,бут тарих ажил эрчимтэй явагдаж 2023 оны 6 сарын байдлаар сумын хэмжээнд 132000 мод таригдсан байна. Дээрх үйл ажиллагаатай холбогдуулан иргэн аж ахуйн нэгж байгууллагын тарьсан мод, ногоон байгууламжийг эвдэж сүйтгэж байгаа хариулгагүй мал, амьтныг журамлах, хариуцсан эзэнд нь хариуцлага тооцож хохирлыг барагдуулах, төлбөр ногдуулах талаар журам боловсруулан сумын ИТХ-д санал оруулах болсон тул та бүхэн журмын төсөлтэй холбоотой санал хүсэлтээ доорх линкээр ирүүлнэ үү. https://l.facebook.com/l.php?u=https%3A%2F%2Fdocs.google.com%2Fforms%2Fd%2Fe%2F1FAIpQLSf2LV3syFJ9EWoSsYFKFKoSPohBi_HBdUb0ThdUuhC1DPg0Mg%2Fviewform%3Ffbclid%3DIwAR3pXdFV0v101_ZTx5xr-J4PSO0Jbc5r3JwGRh2q69v5cZLj7TVXLic2ZMM&h=AT3ZqfPcatgD

санал өгсөн: 0