Өмнөговь аймгийн Гурвантэс сумын ИТХ

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын ИТХ

2014 онд

2015-03-31

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ-2014 ОНД

 

 

Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдаан 5 удаа хуралдлаа

Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын зургаадахь удаагийн сонгуулийн ээлжит бус зургаадугаар хуралдааныг 2014 оны 01 сарын 15-ны өдөр хуралдуулж сумын бэлгэдэл батлах тухай, сумын 9 гайхамшиг батлах тухай, сумын “Тэгш дүүрэн” нөхөрлөлийн бичил уурхай байгуулах санал хэлэлцэх тухай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.

Тус сумын нутаг дэвсгэрт гарсан улаан чулууг /хас/ нөхөрлөл байгуулан бичил уурхайгаар олборлох Тэгш дүүрэн нөхөрлөлийн саналыг хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн. Дэмжих болсон гол шалтгаан нь чулууг олборлох хүсэлтэй иргэд зохион байгуулалтанд орж, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа талаасаа ач холбогдолтой гэж үзсэн. Гэвч ашигт малтмалын газраас тухайн талбайг сонгон шалгаруулалтын талбай учраас бичил уурхайгаар ашиглах боломжгүй тухай хариу ирсэн.

Ээлжит бус долоодугаар хуралдааныг 2014 оны 04 сарын 25-ны өдөр хуралдуулж хуралдааны дэгд өөрчлөлт оруулах тухай, зарим газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтанд авах тухай асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэлээ.

Тус сумын Баясах багийн нутаг дэвсгэрийн 65463,0 га, Тост багийн нутаг дэвсгэрийн 668923,25 га газрыг байгалийн нөөц газрын ангиллаар орон нутгийн тусгай хамгаалалтанд авах саналыг дэмжиж Ашигт малтмалын газрын кадастрын хэлтэст бүртгүүлэхээр тогтоолыг хүргүүлж бүртгүүлсэн.

Ээлжит бус наймдугаар  хуралдаанаар Зарим газрыг Орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай, Сумын 2014-2021 он хүртэл хөгжүүлэх стратеги төлөвлөгөөг хэлэлцэн баталсан.

Гоёот багийн нутаг дэвсгэрийн Баруун гол орчмын 63976,17 га, Баясах багийн Гүдгэр орчмын 13530,8 га, Баясах багийн 136670 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтанд авахаар, Гүн орчмын 25797,2 га газрыг Орон нутгийн тусгай хэрэгцээнд авахаар шийдвэрлэсэн.

Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит есдүгээр хуралдааныг 2014 оны 12 сарын 15-ны өдөр хуралдуулж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд:

1. Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны ажлын тайлан танилцуулах

2.  Сумын Засаг даргын 2012-2016 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн явц

3.   Сумын нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх 2014 оны үндсэн чиглэлийн хэрэгжилт батлах

4.  Сумын нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх 2015 оны үндсэн чиглэл батлах

5.  Сумын 2013 оны төсвийн гүйцэтгэл батлах, 2014 оны гүйцэтгэл хэлэлцэх

6.  Сумын  2014 төсвийн тодотгол батлах

7.  Сумын Орон нутгийн хөгжлийн сангийн хяналтын зөвлөлийн 2014 оны тайлан танилцуулах

8. Сумын 2015 оны төсөв батлах тухай

9.  Сумын 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилт батлах тухай

10. Сумын 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай

Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны ажлын төлөвлөгөөг 81,5 хувьтай хэрэгжсэн, Сумын Засаг даргын 2013-2016 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн явцыг 55 хувьтай, сумын Нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх 2014 оны Үндсэн чиглэлийг 87,5 хувьтай, сумын 2014 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг 89,2 хувьтай хэрэгжсэн гэж дүгнэлээ. Мөн Төсвийн гүйцэтгэл, төсвийн тодотгол, 2015 оны төсөв батлах асуудлыг хэлэлцэн баталлаа.    

Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит бус аравдугаар хуралдааныг 2014 оны 12 сарын 23-ны өдөр хуралдуулж сумын 2014 оны төсвийн тодотголыг хэлэлцэх баталсан.

Сумын ИТХТэргүүлэгчдийн хурлыг 17 удаа хуралдууллаа

Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид 17 удаа хуралдаж 99 заалт бүхий 41 тогтоол гаргалаа. Үүнд: Ажлын хэсэг батлах тухай 11, Шагналд тодорхойлох 10, Орон тоо, цалингийн сан 3, Журам батлах тухай 6, Сумын 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт оруулах 5, Хуралдаан зарлан хуралдуулах тухай 4, төсөлд хамрагдах өрх батлах тухай 1, ажлын төлөвлөгөө батлах тухай  1 шийдвэр гаргалаа.

Тогтоолуудын эмхэтгэл гарган ажиллаж байна

Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаан болон ИТХТэргүүлэгчдээс баталсан тогтоолуудыг эмхэтгэн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч нарт тарааж байна. Мөн сумын Засаг даргын 2014 оны Үндсэн чиглэлийг ном байдлаар хэвлэж байгууллагын дарга эрхлэгч нар, ЗДТГазрын мэргэжилтнүүдэд гарын авлага болгон тарааж байна.

 

Багийн Иргэдийн Нийтийн хурлуудад ажлаа тайлагналаа.

Сумын ИТХурал нь  БИНХурлыг мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр ханган ажиллах хүрээнд БИНХурлуудыг 1,6 саруудад зохион байгуулж багийн Засаг дарга нарын ажлын тайланг хэлэлцэж Орон нутгийн хөгжлийн сангаар хийгдэх хөрөнгө оруулалтын санал авлаа.

Байгууллагуудын тайланг хэлэлцэж  байна

Төрийн үйлчилгээний байгууллагуудыг иргэдэд хөнгөн шуурхай үйлчилдэг болгох, хариуцлагыг  сайжруулах зорилгоор албан байгууллагууд болон ЗДТГазрын мэргэжилтнүүдийн тайланг хэлэлцэх хуваарь батлан Соёлын төв, үйлдвэрчний эвлэлийн тайланг 3,5-р сарын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцлээ.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сумын ГХУСАЗСЗөвлөлийн хэрэгжүүлсэн ажлын талаар:

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хуралдаж 2014 онд хийх ажлын төлөвлөгөөгөө батлан хэрэгжүүлж  ажиллалаа.

Журам батлан хэрэгжүүлж байна

Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажиллах журам,  Замын хөдөлгөөний дүрэм болон Хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн иргэдийг замын хөдөлгөөний дүрмийн сургалтанд хамруулах журмыг батлан хэрэгжүүлж байгаа бөгөөд уг журмын дагуу нэмэлт санхүүжилтийн дансанд 60000 төгрөгийн сургалтын төлбөр төлөгдөж сургалт хийгдсэн болно. Журмын дагуу сургалтыг тус суманд үйл ажиллагаа явуулж байгаа Номгон санчир авто сургууль зохион байгуулдаг. Сургалтын төлбөр болох 60000 төгрөгөөр Зөрчилгүй жолооч шалгаруулан шагнаж урамшуулсан. 

Мөн сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдээр Архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж удаа дараа эрүүлжүүлэгдсэн иргэдийг АА-ийн сургалт болон албадан эмчилгээнд хамруулах журмыг батлаад байна. Энэ журмыг хэрэгжүүлэх зорилгоор багийн Засаг дарга нараар архинаас хамааралтай иргэдийн судалгааг гаргуулан сумын Нийгмийн ажилтан, Цагдаагийн тасаг анхааран ажиллаж байна.

Авто тээврийн хэрэгслийн үзлэг оношлогооны бэлтгэл ажил хангах чиглэлээр

Сумын хэмжээнд авто тээврийн хэрэгслийн үзлэг тооллого, оношлогооны бэлтгэл ажлыг хангах, үзлэгт бэлтгэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор удирдамж боловсруулан 10 хоногийн аяныг 2014 оны 05 сарын 10-аас 2014 оны 05 сарын 20-ны хооронд өрнүүллээ. Аяны нээлтийг 2014 оны 05 сарын 10-ны өдөр ЗДТГазрын өмнө Маньбадарын талбайд хийсэн. Нээлтийн үеэр Номгон санчир авто сургууль авто тээврийн хэрэгсэл эзэмшигч нь тээврийн хэрэгслийн бүрэн байдлыг хангасан байхаас гадна заавал бүрдүүлсэн байх хэрэгслүүдийг иргэдэд үзүүлж ач холбогдлыг иргэдэд таниуллаа.

 

Уг аяны хүрээнд сумын ГХУСАЗСЗөвлөл, Цагдаагийн тасаг, Номгон санчир авто сургууль хамтран “Уран жолоодлого”  тэмцээнийг зохион байгуулж шагналыг Номгон санчир авто сургууль санхүүжүүлсэн.  Уг тэмцээнд 5 баг оролцож Мөнгөн жолоо, Авторалли, Хурд багууд амжилттай оролцлоо.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр камертай боллоо

Ñóìûí õýìæýýíä ãýìò õýðãýýñ óðüä÷èëàí ñýðãèéëýõ, ãàðñàí ãýìò õýðãèéã èëð¿¿ëýõ çîðèëãîîð ñóìûí ãýðýëò¿¿ëãèéí øîíä 5ø êàìåðèéã ñóóðèëóóëсан. Мөн Îðîí íóòãèéí õºãæëèéí ñàíãààð 7 камер нэмж суурилуулаад байна.

 

“Иргэн ба хууль-11” арга хэмжээг зохион байгууллаа.

 

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Иргэн ба хууль-11” арга хэмжээг сумын хэмжээнд зохион байгуулж Дэвжээ, АХА, Ногоон гэрэл, цагаан шугам тэмцээнүүдийг зохион байгуулж тайланг хүргүүлсэн. Иргэдийг мал хулгайлах болон бусад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор Гурвантэс сумын 4 багт бүлэг нөхөрлөлүүдийг байгуулан ажилласан.

 

Цагдаагийн хэсгээс Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр дараах ажлуудыг бие даан зохион байгууллаа

 

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдэд хууль сурталчлах зорилгоор Гурвантэс сумын Гүн гэх газар луу давхардсан тоогоор 25 удаа 4 цагдаагийн алба хаагч явж ажилласан ба давхардсан тоогоор 400 орчим иргэдэд ухуулга, яриа танилцуулга хийж ажилласан байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үндэсний хөтөлбөр, олон нийт цагдаагийн хамтын ажиллагаа үндэсний хөтөлбөр, монгол улсад хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр,  гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сурталчилгааны үндэсний хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ажилласан.

Иргэд байгууллага, аж ахуйн нэгж байгууллагад Цагдаагийн тасгаас 6  мэдэгдэл өгч  5-д нь хариуг авч ажилласан.

Мөн Гурвантэс сум дахь Цагдаагийн хэсгийн дэргэдэх Өсвөрийн сэргийлэх бүлэг нь одоогоор 25 хүүхдийн бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд ЕБС-н 9-12 ангийн сурагчдыг элсүүлэн авсан ба ахлах ангийн сурагчдын дунд хууль сурталчлах эрх зүйн мэдлэг олгох чиглэлээр ажиллаж байна. ЕБС-ын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд хүн худалдаалах болон гэр бүлийн хүчирхийлэлийн эсрэг сургалт Сумын нийгмийн ажилтантай хамтарч явуулсан.

 

 

Уул уурхайн харуул хамгаалалтын сонор сэрэмж тусгай хэрэгслийн бүрэн бүтэн аюулгүй байдал зэргийг болон тэсэрч дэлбэрэх бодис үйлдвэрлэдэг, ашигладаг аж ахуйн нэгжүүдэд нийт 7 удаа шалгалт хийж тухай бүр заавар зөвлөмж өгч гарсан 1 зөрчилд албан мэдэгдэл өгч зөрчлийг арилгуулсан.

БНХАУ-ын Альша аймгийн Далайн хөвөөс Гурвантэс сумын чиглэлд аялал жуулчлал худалдааны чилэлээр байнгын нийтийн тээвэр явдаг болсонтой холбогдуулж тэдний үйл ажиллагаанд хяналт тавих зорилгоор БНХАУ-ын иргэдийг тухай бүр бүртгэж, осол гэмт хэрэгт өртөх, гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлэх зааврыг цагдаагийн хэсгийн зүгээс өгч хэвшсэн.

 

Тамхины хэрэглээ, дам тамхидалтаас үүдэлтэй сөрөг үр дагавараас хүн амыг хамгаалах зорилго бүхий тамхины хяналтын эрх зүйн үндсийг тодорхойлж түүнийг хэрэгжүүлэх, МУ-ын “Тамхины хяналтын тухай” хуулийг дагаж мөрдүүлэх, аж ахуй нэгж, байгууллагууд тамхи худалдах, үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй эсэхэд хяналт тавьж зөрчил илэрвэл зөрчлийг арилгуулах зорилгоор “Тамхины хяналт” арга хэмжээг цагдаагийн хэсгийн алба хаагч нар зохион явуулж тус суманд үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж, байгууллага, иргэдэд “Тамхины хяналтын тухай” хуулийг дагаж мөрдөх, зөрчил дутагдал гаргахгүй үйл ажиллагаагаа хэвийн явуулж байх талаар албан мэдэгдэл хүргүүлж, худалдаа, үйлчилгээ явуулдаг аж ахуй нэгж, байгууллага, иргэдийн хүнс, барааны дэлгүүр болон цэгүүд, арга хэмжээ зохион явуулж байгаатай холбогдуулан суманд үйл ажиллагаа явуулдаг зочид буудал, шатахуун түгээх станцууд, утаат тамхиар иргэдэд үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж, байгууллагаас гадна хууль бусаар тамхи бэлтгэж худалдаж болзошгүй иргэдийг олж тогтоон илрүүлэх, үйлдлийг таслан зогсоох, илэрсэн зөрчлийн дагуу хариуцлага тооцох, насанд хүрээгүй иргэд болон сургуулийн сурагчид утаат тамхи сорох болон бусад аргаар хэрэглэдэг эсэх, иргэдийн утаат тамхи татах үйлдэлд хяналт тавьж зөвшөөрөгдсөн цэгээс бусад газарт утаат тамхи хэрэглэсэн тохиолдолд арга хэмжээ тооцох зорилгоор хяналт, үзлэг шалгалт хийж шалгах хугацаанд зөрчил илрээгүй бөгөөд холбогдох хууль журмын дагуу үйл ажиллагаагаа хэвийн явуулж байхыг аж ахуй нэгж, байгууллага, иргэдэд анхааруулж байна.

Мөн “Зэвсэг-2014”: Нэгдсэн арга хэмжээний хүрээнд багийн Засаг дарга нар болон Аж ахуйн нэгж байгууллагын дарга нарт албан мэдэгдэл хүргүүлэн сумын татварын албанаас 2012, 2013 оны галт зэвсэгтэй иргэдийн татвар төлсөн жагсаалтыг гаргуулан авч хамтран ажилласан. Үүнд татвараа төлөөд бичилт хийлгээгүй байсан зөрчлийг нь арилгуулсан.  5 иргэн галт зэвсгийн гэрчилгээгээ шинэчлэн солиулах хүсэлт гаргасан ба 6 иргэн галт зэвсгээ өөрийн нэр дээрээ шилжүүлэн авах хүсэлт гаргасан тул материалыг нь бүрдүүлж аймгийн цагдаагийн газарт хүргүүлсэн байна. Нуугдмал галт зэвсгийг илрүүлэх ажлыг зохион байгуулж 2014 оны 11 сарын 13-ны өдөр цагдаагийн хэсгийн нийт алба хаагчид сумын төврүү орж ирж байгаа тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалт хийн 21 тээврийн хэрэгсэлд хяналт тавин ажилласан байна. 2014 оны 11 сарын 17-ны өдөр Ц.х/ч Н.Төрбат, Ц.а/х Б.Батзаяа, Ц.а/х С.Бямбадэлгэр,Ц.д/ч Л.Далайжаргал, Ца/а Т.Төмөрчөдөр нар нэгдсэн арга хэмжээний хүрээнд Гурвантэс сумруу орж ирж байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хяналт шалгалт хийн хэв загварыг нь өөрчилсөн ТОЗ-8 маркын бууг Баянхонгор аймгийн иргэн С.Ганхүлэгээс хураан авсан. Нийт 75 галт зэвсэг, 2 хийн бууг бүртгэн тоолж 1 бүрчлэн фото зурагжуулан Галт зэвсэг эзэмшдэг иргэдийн судалгааг гарган ажилласан.

Хяналт шийдвэрлэлт”: Нэгдсэн арга хэмжээний хүрээнд Гурвантэс сумын 4 багийн Засаг нартай хамтран мал сүргийг гэмт халдлагаас хамгаалах нөхөрлөлийг баг тус бүрээр байгуулан тус сумын малчин өрх бүрийн ашиглаж байгаа им, тамганы судалгааг нэр, зураг, өрхийн эзний нэрээр гаргаж ажилласан. Гурвантэс сумын нутаг дэвсгэрт мал, малын гаралтай түүхий эд худалдан борлуулдаг Т.Мөнхцогт захиралтай “Хэрэмийн Ганга” ХХК, Н.Мэндбаяр захиралтай “Нэмэгт Хайрхан” ХХК, хувиараа мах худалдан борлуулдаг С.Амарсанаа нарын судалгааг дэлгэрэнгүй гаргаж ажилласан.

Цагдаагийн хэсгийн хэсгийн төлөөлөгч Гурвантэс сумын нутаг дэвсгэрт мод, модон эдлэл худалдан борлуулж байгаа С.Отгонбаяр, С.Отгончулуун нарын дэлгэрэнгүй судалгааг гаргаж, хөрөө рам ажиллуулдаг С.Отгонбаярын мод боловсруулдаг цэгт гэнэтийн шалгалт хийж Байгаль орчны газартай экологийн хариуцлагын гэрээ, галын аюулгүй байдлын дүгнэлтгүйгээр хөрөө рам ажиллуулж байсныг тогтоон зөрчлийг арилгуулахаар материалыг сумын байгаль орчны байцаагч А.Атар-т хүлээлгэн өгсөн. Тус мод боловсруулах цэгийн хашаанд байсан банз, прусс, шургаагны гарал үүслийн гэрчилгээнд шалгалт хийж ажиллахад 2014 оны 07 сарын 11-ний өдөр Өвөрхангай аймгийн “Батбаян Хангай” ХХК-иас 300 ширхэг 4 метрийн банзыг гарал үүслийн гэрчилгээгүйгээр худалдан авч борлуулсныг тогтоон материалжуулан шалгаж байна. Арга хэмжээний хүрээнд сумын төв рүү орж ирж байгаа замуудад пост гарган ажиллаж тус сумын иргэн Б.Түмэнцогт, Б.Мөнхтөр нар нь хууль бусаар Заг түүж, тээвэрлэсэн үйлдлийг илрүүлэн сумын байгаль хамгаалагч Б.Энхзаяа, Байгаль орчны байцаагч А.Атар нарт хүлээлгэн өгч түүсэн загны хэмжээг тогтоолгосон байна. Гурвантэс сумын нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах зөвшөөрөл авсан аж ахуй нэгж 1, ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан аж ахуй нэгж 17, хайгуулын тусгай зөвшөөрөл авсан 30 нийт 48 аж ахуйн нэгжийн судалгааг сумын байгаль орчны байцаагч А.Атараас гаргуулан авч ажилласан. Гурвантэс сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа нийт 65 аж ахуй нэгжийн судалгааг гаргасан.

Хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор нүүрс тээвэрлэлтийн замд 18 удаа, сумын төвд орой болгон эргүүл шалгалт хийж ажилласан байна. 3 жолоочийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 сараас 2 жил хүртэл хугацаагаар хасаж ажилласан байна.

 

Шагнал, урамшуулал

  Сумын 60 жилийн ойг тохиолдуулан иргэдийг аймгийн болон төрийн дээд шагналд тодорхойлж шагнууллаа. Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор Д.Адъяа, Алтан гадас одонгоор Ц,Баатар, С.Од, Д.Бүд, Ж.Ичинхорлоо, П.Өнөрбаатар, Т.Сонинбаатар  нарыг, Хөдөлмөрийн хүндэт медалиар Г.Бямбаа, С.Баяраа, О.Сугир нар шагнагдлаа. 60 жилийн ойгоор Санхүү банкны тэргүүнээр 3, Үйлдвэр ХАА-н тэргүүнээр 16, Бүртгэл, статистикийн тэргүүнээр 1, Боловсролын тэргүүний ажилтнаар 2, Соёлын тэргүүний ажилтнаар 1, Биеийн тамир спортын тэргүүний ажилтнаар 1, Сангийн яамны “Жуух бичиг”-ээр 5, Тэргүүний архивч 1, Тэргүүний хоршоологч 1, ҮХАА-н яамны “Жуух бичиг”-ээр 4, Боловсролын яамны “Жуух бичиг” 2, Соёл, спорт, аялал жуулчлалын яамны “Жуух бичиг”-ээр 1, Тэргүүний ардын авъяастан 1, Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны “Жуух бичиг”-ээр 1 хүн шагнагдсан. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Хүндэт тэмдэг”-ээр Л.Төмөртогтох, Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Өргөмжлөл” Г.Самбасүрэн, Ж.Базар, Аймгийн Засаг даргын “Хүндэт жуух” О.Бүд, Г.Цэнд-Аюуш, Н.Пүрэв, С.Баянбүд, Монголын Цагдаагийн байгууллагын Цагдаагийн гавъяа тэмдгээр С.Бат-Очир, Аймгийн начин цол А. Батхүү, Аймгийн Алдарт уяач С.Наран нар шагнагдлаа.  

 

Àëäàðò ýõ îäîí àâàõ áîëçîë õàíãàñàí 15 õ¿íèé ìàòåðèàëûã ÿâóóëæ á¿ãä îäîíãîî ãàðäàæ àâààä áàéíà. 6 ñàðûí 1-íèé ýõ ¿ðñèéí áàÿðààð îäîíã ãàðäóóëñàí.

 

Сум орон нутгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан нэг иргэн аж ахуйн нэгжийг шалгаруулан сумын ИТХурлын хүндэт өргөмжлөл 100000 төгрөгөөр шагнадаг уламжлалтай. Энэ шагналаар Баясах багийн Мянгат малчин Дүгэрээгийн Мөнхбатыг шалгаруулан шагналыг сар шинийн баяраар гардууллаа. Мөн аймгийн ИТХурлын Хүндэт өргөмжлөлөөр Гоёот багийн малчин С.Алтанхуяг шагнагдсан. 

 

Мөн ЕБСургуулийн төгсөгчдийн мөнгөн хонхны баяраар ИТХурал, ЗДТГазраас 2 шилдэг сурагчийг шалгаруулан цом 50000 төгрөгийн шагнал гардууллаа. Энэ шагналыг жил бүр уламжлал болгон олгож байхаар шийдвэрлэсэн.

Сумын Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид, Тэргүүлэгчдийн ажлын тайланг авч ИТХТэргүүлэгчдээр хэлэлцэн шалгаруулж жилийн эцэст шагнаж урамшууллаа.

  Óëààí çàãàëìàéí ÷èãëýëýýð

Тус сумын Улаан загалмай хороо нь 2015 онд аймгийн Улаан загалмайн хорооноос өгсөн үүрэг чиглэлийн дагуу дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ.

Сумын хэмжээнд “Õ¿ì¿¿íëýãèéí ¿éëñèéí ìàíëàéëàë” íýã ñàðûí àÿíûã 5 ñàðûí 01-ýýñ 6 ñàðûí 01-íû õîîðîíä çîõèîí áàéãóóëëàà. Àÿíû óäèðäàìæ áîëîâñðóóëàí Òºðèéí áîëîí òºðèéí áóñ áàéãóóëëàãà, óóë óóðõàéí êîìïàíèóä нийт 22 байгууллагад õ¿ðã¿¿ëæ àÿíû õ¿ðýýíä õèéãäñýí àæëûí òàéëàíã àâ÷ àæèëëàñàí. Àÿíû õ¿ðýýíä  ñàíàà÷ëàга гарган èäýâõèòýé îðîëöñîí Ýð¿¿ë ìýíäèéí òºâ, Öýöýðëýãèéí áàéãóóëëàãûã øàëãàðóóëàí ºðãºìæëºë ìºíãºí øàãíàëààð øàãíàæ óðàìøóóëëàà. Øàãíàëûã Äîíîðûí ºäðººð ãàðäóóëñàí. Уг арга хэмжээнд 90000 төгрөг зарцуулсан. ̺í óëààí çàãàëìàéí õîðîîíû ãèø¿¿í÷ëýëä  аяны хүрээнд 97 õ¿í ýëñ¿¿ëýí ¿íýìëýõæ¿¿ëæ, òàòâàðûã õóðààñàí. Мөн Малчин эмэгтэйчүүдийн зөвлөгөөнөөр 9 гишүүн элсүүлсэн. Жилийн эцсийн мал тооллогоор Уриалга гарган группүүдэд явуулж  70 гишүүн элсүүлсэн. Сумын хэмжээнд нийт 176 гишүүн элсүүлсэн.

“Хүмүүнлэгийн үйлсийн манлайлал” аÿíû õ¿ðýýíä áàéãóóëëàãóóäûí àæèë÷èä, àëáàí õààã÷èä ãèø¿¿í÷ëýëä èäýâõèòýé ýëññýí áºãººä Ýð¿¿ë ìýíäèéí òºâ, Áëàñò ÕÕÊ, Òºðèéí áàíêíû á¿õ àæèë÷èä, ÇÄÒÃàçðûí äèéëýíõè àëáàí õààã÷èä элссэн.

Сумын хэмжээний онцгой гишүүдийн судалгаа, доноруудын судалгааг гаргасан. Мөн сумын Сайн дурын идэвхитнүүдийн бүртгэлийг гаргасан.

Äîíîðûí ºäðèéã òîõèîëäóóëàí Ýð¿¿ë ìýíäèéí òºâººñ òºëºâëºãºº ãàðãàí àæèë çîõèîí áàéãóóëñàí áºãººä Óëààí çàãàëìàéí õîðîî,  Ýð¿¿ë ìýíäèéí òºâ õàìòðàí “Àþóëã¿é öóñ” àðãà õýìæýýã çîõèîí áàéãóóëæ Äîíîðóóäын хүрээг өргөтгөж, доноруудаа ¿íýìëýõæ¿¿ëýí âèòàìèíæóóëàëò хийж, ãàðûí áýëýã ºãñºí. Óã àðãà õýìæýýíä Óëààí çàãàлìàéí õîðîîíîîñ 190000 òºãðºã çàðöóóëñàí.  Äîíîðûí àæëûí õ¿ðýýíä 1 õ¿íèéã Õ¿íäýò äîíîðò тодорхойлж Хүндэт донор болсон.

Сумын ИТХурал 2013 оны ажлаараа аймагт 2-р байр эзэлж  Өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдсан.

 

Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ ахмадуудад хүндэтгэл үзүүлж 90 ахмадад мөнгөлж аравнайлсан бурхан багшийн хөрөг, 400 ахмадад цаг тооны бичиг ирүүлснийг гардуулсан. Олон  улсын ахмадын өдрөөр 65 ахмадад тус бүр 1тн нүүрс,  сүү, цай гардууллаа.

Сургалт сурталчилгааны талаар.

ÈÒÕóðëûí äàðãà àéìàãò çîõèîí áàéãóóëàãäñàí  Åðºíõèé òºëºâëºãººíä ñàíàë àâàõ õýëýëö¿¿ëýã, Òîì òºðººñ Óõààëàã òºð ð¿¿ õýëýëö¿¿ëýãò îðîëöñîí. Мөн “Төсвийн төсөлд иргэдийн оролцоог хангах нь” хэлэлцүүлэгт 5 хүн оролцуулсан.  ÈÒÕóðëûí íàðèéí áè÷ãèéí äàðãà  Óëààíáààòàð õîòîä Ìîíãîëûí íóòãèéí óäèðäëàãûí õîëáîîíîîñ çîõèîí áàéãóóëñàí ñóðãàëò, Өмнөговь аймагт зохион байгуулагдсан Хурал.мн сайтын сургалт, Дорноговь аймагт зохион байгуулагдсан “Эрх бүхий албан тушаалтнуудыг чадавхижуулах нь” сэдэвт сургалтанд   õàìðàгäñàí.

Мөн ИТХурлын эмэгтэй төлөөлөгч нар 11 сарын 29-30-ны  өдрүүдэд “Нутгийн удирдлагад эмэгтэй төлөөлөгч нарыг чадавхижуулах нь” сургалтанд хамрагдсан. Энэ сургалтанд 8 төлөөлөгч хамрагдсан. ̺í Ñýâðэé ñóìàíä çîõèîí áàéãóóëàãäñàí ñóìäûí ÈÒÕóðëûí òºëººëºã÷ íàðûí óóëçàëòàíä îðîëöîæ òóðøëàãà ñóäàëæ óðàëäààí òýìöýýíä àìæèëòòàé îðîëöñîí.

   

Иргэний танхимын журам батлагдсаны дагуу “Том төрөөс ухаалаг төр” хэлэлцүүлгийг зохион байгуулж саналыг аймагт болсон хэлэлцүүлэг дээр танилцуулсан. “Мэргэжил бүхэн сайхан” хэлэлцүүлэгт 11-р анги төгсөгчдийг мэргэжлийн чиг баримжаа олгох зорилгоор оролцуулсан.

 “Цэвэр цэмцгэр Гурвантэс” хэлэлцүүлгийг зохион байгуулж хийх ажлын төлөвлөгөө, мөн сумын бүх иргэдэд хандсан уриалга гаргаж иргэдийн хурал, цуглааны үеэр танилцуулж, айл өрхүүдээр тараасан. Хэлэлцүүлгийн үр дүнд сумын хэмжээнд нийтийн хог цэвэрлэгээг зохион байгуулж дунд, ахлах ангийн сурагчдыг дайчлан сумын гаднах хогийг цэвэрлүүлэн урамшуулал өглөө. Урамшуулал болох 1700000 төгрөгийг сумын байгаль хамгаалах сангаас гаргасан.

 

Хүүхэд, залуучуудыг эх орноороо бахархах үзлийг төлөвшүүлэх,  эх орноо хайрлан хамгаалдаг иргэн болгон хүмүүжүүлэх мөн мэргэжлээ сонгоход нь дэмжлэг үзүүлэх зорилгоор ЕБСургуулийн 9-р ангийн сурагчдыг “Монголын алт”/МАК/ ХХК, “Саус гоби сэндс” ХХК-уудтай хамтран Шивээ хүрэн дахь гаалийн үйл ажиллагаатай танилцуулж, хилийн сүлдэт багана дээр очиж дурсгалын зураг татуулсан. Мөн “Монголын алт”/МАК/ ХХК, “Саус гоби сэндс” ХХК-уудын инженерүүд өөрсдийн мэргэжлийн онцлог бахархах талуудыг танилцуулж, мэргэжлээ хэрхэн сонгох, ямар мэргэжил монголын зах зээлд хэрэгтэй байгаа талаар танилцуулга хийлээ.

Хүүхэд, залуучуудыг эх орноороо бахархах үзлийг төлөвшүүлэх,  эх орноо хайрлан хамгаалдаг иргэн болгон хүмүүжүүлэх мөн мэргэжлээ сонгоход нь дэмжлэг үзүүлэх зорилгоор ЕБСургуулийн 9-р ангийн сурагчдыг “Монголын алт”/МАК/ ХХК, “Саус гоби сэндс” ХХК-уудтай хамтран Шивээ хүрэн гаалийн үйл ажиллагаатай танилцуулж, хилийн сүлдэт багана дээр очиж дурсгалын зураг татуулсан. Мөн “Монголын алт”/МАК/ ХХК, “Саус гоби сэндс” ХХК-уудын инженерүүд өөрсдийн мэргэжлийн онцлог бахархах талуудыг танилцуулж, мэргэжлээ хэрхэн сонгох, ямар мэргэжил монголын зах зээлд хэрэгтэй байгаа талаар танилцуулга хийлээ.

 Хяналт шалгалтын чиглэлээр

Уул уурхайн компаниудын үйл ажиллагаатай ИТХурлын Тэргүүлэгчид, ЗДТГазрын мэргэжилтнүүд  танилцаж эзэмшлээр авахаар хүсэлт ирүүлсэн газруудтай танилцаж зөрчлүүдийг арилгах арга хэмжээ зохион байгуулсан.

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэж буй хөрөнгө оруулалт болох Цэцэрлэгт хүрээлэн, Цэнгэлдэх хүрээлэн, Спорт заалны засвар, ЕБСургуулийн 80 ортой дотуур байрны засваруудад сумын ИТХурлын дэргэдэх Хяналтын зөвлөл ИТХурлын дарга, нарийн бичгийн даргатай хамтран  6 удаа хяналтын ажлыг зохион байгуулж ажлын явц, чанартай танилцсан. Орон нутгийн хөгжлийн сангийн хяналтын зөвлөлийн ажлын тайланг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит есдүгээр хуралдаанаар хэлэлцлээ.

 Сум хөгжүүлэх сан, МАК сангаас сумын хэмжээнд олгогдсон жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор олгогдсон зээлийн үйл ажиллагаанд ИТХурлаас томилогдсон  хяналтын зөвлөл хяналт тавин ажилласан. МАК сангийн хяналтын зөвлөлийн тайланг ИТХТэргүүлэгчдээр хэлэлцсэн.

Мөн улсын төсвийн хөрөнгөөр баригдаж байгаа Соёлын төв, аймгийн төсвөөр баригдаж байгаа Урт багийн конторын барилга, аймгийн төсвөөр засварлаж байгаа 320 хүүхдийн хичээлийн байр, 160 хүүхдийн хичээлийн байрны засварын ажилд хяналт тавин ажилласан.

Сумын Өмч хамгаалах байнгын зөвлөл албан байгууллагуудын эд хөрөнгөд түүвэрчилсэн тооллого явуулах төлөвлөгөө гарган төлөвлөгөөний дагуу 4 сарын 21-ны өдрөөс 23-ны хооронд, 11 сарын 11-12-ны өдрүүдэд зөвлөлийн гишүүд байгууллагуудад хөрөнгийг түүвэрлэн үзэж явуулж зөрчилтэй хөрөнгүүдийн зөрчлийг арилгах албан бичиг хүргүүлж ажилласан.

 

 

 

Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод"үндэсний хөдөлгөөний хүрээнд 2030 он хүртэлх хугацаанд Өмнөговь аймаг 70 сая мод үүнээс Гурвантэс сум 13 сая мод тарих төлөвлөгөөтэй байгаа билээ. Энэ ажлын хүрээнд сумын хэмжээнд 2022 оноос эхлэн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, мод,бут тарих ажил эрчимтэй явагдаж 2023 оны 6 сарын байдлаар сумын хэмжээнд 132000 мод таригдсан байна. Дээрх үйл ажиллагаатай холбогдуулан иргэн аж ахуйн нэгж байгууллагын тарьсан мод, ногоон байгууламжийг эвдэж сүйтгэж байгаа хариулгагүй мал, амьтныг журамлах, хариуцсан эзэнд нь хариуцлага тооцож хохирлыг барагдуулах, төлбөр ногдуулах талаар журам боловсруулан сумын ИТХ-д санал оруулах болсон тул та бүхэн журмын төсөлтэй холбоотой санал хүсэлтээ доорх линкээр ирүүлнэ үү. https://l.facebook.com/l.php?u=https%3A%2F%2Fdocs.google.com%2Fforms%2Fd%2Fe%2F1FAIpQLSf2LV3syFJ9EWoSsYFKFKoSPohBi_HBdUb0ThdUuhC1DPg0Mg%2Fviewform%3Ffbclid%3DIwAR3pXdFV0v101_ZTx5xr-J4PSO0Jbc5r3JwGRh2q69v5cZLj7TVXLic2ZMM&h=AT3ZqfPcatgD

санал өгсөн: 0