Өмнөговь аймгийн Гурвантэс сумын ИТХ

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын ИТХ

huraldaan

2015-04-14

сумын ИТХурлын 6 дахь удаагийн  сонгуулийн ээлжит бус 12 дугаар хуралдааныг 2015 оны 04 сарын 09-ны өдөр хуралдуулж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд
1. Сумын 2015 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж  үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтаар 30 га газрыг нүүрс тээврийн шинэ зам дагуу олгохоор, Цахилгаан станцын 259,4 га газрыг Хөхөлзөхийн говьд олгохоор, Орон нутгийн тусгай хэрэгцээнд 191664,64 га газрыг авахаар төлөвлөгөөнд тусгалаа_
2. Зарим газар нутгийг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай асуудлыг хэлэлцэж тус сумын нутаг дэвсгэрт хайгуулын болон ашиглалтын лиценз олгогдоогүй байгаа 191664,64 га газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авахаар шийдвэрлэлээ.
3. Орон сууц хувьчлахад санал хүргүүлэх тухай асуудлыг хэлэлцэж өргөдөл гаргасан 5 өрхөд орон сууцыг хувьчлах саналыг дэмжиж холбогдох газар нь уламжлахаар шийдвэрлэсэн.

Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод"үндэсний хөдөлгөөний хүрээнд 2030 он хүртэлх хугацаанд Өмнөговь аймаг 70 сая мод үүнээс Гурвантэс сум 13 сая мод тарих төлөвлөгөөтэй байгаа билээ. Энэ ажлын хүрээнд сумын хэмжээнд 2022 оноос эхлэн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, мод,бут тарих ажил эрчимтэй явагдаж 2023 оны 6 сарын байдлаар сумын хэмжээнд 132000 мод таригдсан байна. Дээрх үйл ажиллагаатай холбогдуулан иргэн аж ахуйн нэгж байгууллагын тарьсан мод, ногоон байгууламжийг эвдэж сүйтгэж байгаа хариулгагүй мал, амьтныг журамлах, хариуцсан эзэнд нь хариуцлага тооцож хохирлыг барагдуулах, төлбөр ногдуулах талаар журам боловсруулан сумын ИТХ-д санал оруулах болсон тул та бүхэн журмын төсөлтэй холбоотой санал хүсэлтээ доорх линкээр ирүүлнэ үү. https://l.facebook.com/l.php?u=https%3A%2F%2Fdocs.google.com%2Fforms%2Fd%2Fe%2F1FAIpQLSf2LV3syFJ9EWoSsYFKFKoSPohBi_HBdUb0ThdUuhC1DPg0Mg%2Fviewform%3Ffbclid%3DIwAR3pXdFV0v101_ZTx5xr-J4PSO0Jbc5r3JwGRh2q69v5cZLj7TVXLic2ZMM&h=AT3ZqfPcatgD

санал өгсөн: 0