Өмнөговь аймгийн Гурвантэс сумын ИТХ

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын ИТХ

тэмээчдийн баяр

2016-01-15

2016.01.15 Жил бүр уламжлал болгон зохиодог Тэмээчдийн баярыг 10 дахь жилдээ амжилттай зохион байгуулж Баянхонгор аймгийн Баянлиг, Баянговь, Шинэжинст сум, Өмнөговь аймгийн баруун сумдууд Гурвантэс, Ноён, Сэврэй, Баяндалай зэрэг 7 сумын давхардсан тоогоор 60 гаруй уяач, 100 гаруй тэмээтэй оролцлоо. Тэмээчдийн баярын үеэр 3 насны хурдан тэмээний уралдаан, тэмээний ноосон бүтээгдэхүүн, сүү, цагаан идээний үзэсгэлэн худалдааг тус тус зохион байгууллаа. Хурдан тэмээний уралдааныг Чинхуа Мак нарийн сухайт ХХК, Бласт ХХК-иуд тус тус ивээн тэтгэлээ

Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод"үндэсний хөдөлгөөний хүрээнд 2030 он хүртэлх хугацаанд Өмнөговь аймаг 70 сая мод үүнээс Гурвантэс сум 13 сая мод тарих төлөвлөгөөтэй байгаа билээ. Энэ ажлын хүрээнд сумын хэмжээнд 2022 оноос эхлэн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, мод,бут тарих ажил эрчимтэй явагдаж 2023 оны 6 сарын байдлаар сумын хэмжээнд 132000 мод таригдсан байна. Дээрх үйл ажиллагаатай холбогдуулан иргэн аж ахуйн нэгж байгууллагын тарьсан мод, ногоон байгууламжийг эвдэж сүйтгэж байгаа хариулгагүй мал, амьтныг журамлах, хариуцсан эзэнд нь хариуцлага тооцож хохирлыг барагдуулах, төлбөр ногдуулах талаар журам боловсруулан сумын ИТХ-д санал оруулах болсон тул та бүхэн журмын төсөлтэй холбоотой санал хүсэлтээ доорх линкээр ирүүлнэ үү. https://l.facebook.com/l.php?u=https%3A%2F%2Fdocs.google.com%2Fforms%2Fd%2Fe%2F1FAIpQLSf2LV3syFJ9EWoSsYFKFKoSPohBi_HBdUb0ThdUuhC1DPg0Mg%2Fviewform%3Ffbclid%3DIwAR3pXdFV0v101_ZTx5xr-J4PSO0Jbc5r3JwGRh2q69v5cZLj7TVXLic2ZMM&h=AT3ZqfPcatgD

санал өгсөн: 0