Өмнөговь аймгийн Гурвантэс сумын ИТХ

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын ИТХ

Тэргүүлэгчдийн хурал

2016-01-22

Сумын ИТХТ-ийн 2016 оны нэгдүгээр хуралдаан 2016 оны 01 сарын 22-ны өдрийн 11 цагаас хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

1.    Сумын ИТХ-ын 2016 оны ажлын төлөвлөгөө батлах тухай

2.    Сумын ИТХ-ын ажилчдын цалин, цалингийн сан батлах тухай

3.    Сумын ИТХ-ын “Хүндэт өргөмжлөл”-өөр шагнах  тухай

4.    Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэнд хяналт тавих ажлын хэсэг батлах тухай

5.    Сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл шинэчлэн батлах тухай

6.    Сум хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах зөвлөл шинэчлэн батлах тухай

7.    Бэлчээр ашиглах, хамгаалахтай холбогдуулан өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар эзэмшүүлэх журам батлах тухай

8.    “Шугшаа-Уул” ОНӨААТҮГ-ын дүрэм батлах тухай


Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод"үндэсний хөдөлгөөний хүрээнд 2030 он хүртэлх хугацаанд Өмнөговь аймаг 70 сая мод үүнээс Гурвантэс сум 13 сая мод тарих төлөвлөгөөтэй байгаа билээ. Энэ ажлын хүрээнд сумын хэмжээнд 2022 оноос эхлэн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, мод,бут тарих ажил эрчимтэй явагдаж 2023 оны 6 сарын байдлаар сумын хэмжээнд 132000 мод таригдсан байна. Дээрх үйл ажиллагаатай холбогдуулан иргэн аж ахуйн нэгж байгууллагын тарьсан мод, ногоон байгууламжийг эвдэж сүйтгэж байгаа хариулгагүй мал, амьтныг журамлах, хариуцсан эзэнд нь хариуцлага тооцож хохирлыг барагдуулах, төлбөр ногдуулах талаар журам боловсруулан сумын ИТХ-д санал оруулах болсон тул та бүхэн журмын төсөлтэй холбоотой санал хүсэлтээ доорх линкээр ирүүлнэ үү. https://l.facebook.com/l.php?u=https%3A%2F%2Fdocs.google.com%2Fforms%2Fd%2Fe%2F1FAIpQLSf2LV3syFJ9EWoSsYFKFKoSPohBi_HBdUb0ThdUuhC1DPg0Mg%2Fviewform%3Ffbclid%3DIwAR3pXdFV0v101_ZTx5xr-J4PSO0Jbc5r3JwGRh2q69v5cZLj7TVXLic2ZMM&h=AT3ZqfPcatgD

санал өгсөн: 0