Өмнөговь аймгийн Гурвантэс сумын ИТХ

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын ИТХ

Улсын сайн малчин

2016-02-08

Тус сумын Тост багийн малчин Бадангаагийн Энхбат Улсын сайн малчин болж шагналыг УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, түүний ажлын албаныхан болон  аймгийн ИТХ-ын дарга, тэргүүлэгчид  битүүний өдөр ирж гардууллаа.
  Б.Энхбат 2013 онд1435 , 2014 онд 1442 мал тоолуулсан бол 2015 онд 1562 толгой мал тоолуулж сумынхаа хамгийн олон малтай өрх болсон юм. Малаа төлөөр нь өсгөн мал сүргийнхээ чанарыг сайжруулан, мал цөөнтэй малчдыг малжуулан малчдаа дэмжин ажиллахын зэрэгцээ малынхаа ашиг шимээс олсон орлогоороо сумын төвд үйлчилгээний газар ажиллуулж 10 гаруй иргэнийг ажлын байраар ханган сум орныхоо хөгжилд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулж яваа малчид юм.

Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод"үндэсний хөдөлгөөний хүрээнд 2030 он хүртэлх хугацаанд Өмнөговь аймаг 70 сая мод үүнээс Гурвантэс сум 13 сая мод тарих төлөвлөгөөтэй байгаа билээ. Энэ ажлын хүрээнд сумын хэмжээнд 2022 оноос эхлэн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, мод,бут тарих ажил эрчимтэй явагдаж 2023 оны 6 сарын байдлаар сумын хэмжээнд 132000 мод таригдсан байна. Дээрх үйл ажиллагаатай холбогдуулан иргэн аж ахуйн нэгж байгууллагын тарьсан мод, ногоон байгууламжийг эвдэж сүйтгэж байгаа хариулгагүй мал, амьтныг журамлах, хариуцсан эзэнд нь хариуцлага тооцож хохирлыг барагдуулах, төлбөр ногдуулах талаар журам боловсруулан сумын ИТХ-д санал оруулах болсон тул та бүхэн журмын төсөлтэй холбоотой санал хүсэлтээ доорх линкээр ирүүлнэ үү. https://l.facebook.com/l.php?u=https%3A%2F%2Fdocs.google.com%2Fforms%2Fd%2Fe%2F1FAIpQLSf2LV3syFJ9EWoSsYFKFKoSPohBi_HBdUb0ThdUuhC1DPg0Mg%2Fviewform%3Ffbclid%3DIwAR3pXdFV0v101_ZTx5xr-J4PSO0Jbc5r3JwGRh2q69v5cZLj7TVXLic2ZMM&h=AT3ZqfPcatgD

санал өгсөн: 0