Өмнөговь аймгийн Гурвантэс сумын ИТХ

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын ИТХ

Дэвжээ

2016-04-30

Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Алтайн өвөр говийн сав газрын захиргаа хамтран хүрээлэн буй орчин говийн хамгийн үнэт баялаг усны нөөцийн ашиглалт хамгаалалт, нөхөн сэргээх боломж, усны хууль тогтоомжийг сурталчлах зорилгоор баруун бүсийн сумдын дунд "Ус амьдралын түлхүүр" дэвжээ тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. Төрийн албан хаагч, ус ашиглагчийн төлөөлөл, биенес эрхлэгч, малчин, тариаланч гэх мэт салбар бүрийг хамруулсан 10 хүний бүрэлдэхүүнтэй оролцсоноороо илүү онцлогтой болсон юм. Түүнчлэн оролцогчдын бүтээлч сэтгэлгээ, уран сайхны тоглолтуудаар дамжуулан усны хуулийг сурталчлах, усыг хамгаалах зэрэг олон санаануудыг иргэдэд хүргэсэн үр дүнтэй ажил болж байгааг зохион байгуулагчид онцолж байлаа.
Ус амьдралын түлхүүр дэвжээ тэмцээнд баруун бүсийн 4 сумын 4 баг оролцсон бөгөөд Сэврэй сумын Бүлээхэн хонгорын элс баг тэргүүлж, Гурвантэс сумын Гурван тэгш баг удаалж, Ноён сумын Ноён богд баг гуравдугаар байрт шалгарсан байна.

Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод"үндэсний хөдөлгөөний хүрээнд 2030 он хүртэлх хугацаанд Өмнөговь аймаг 70 сая мод үүнээс Гурвантэс сум 13 сая мод тарих төлөвлөгөөтэй байгаа билээ. Энэ ажлын хүрээнд сумын хэмжээнд 2022 оноос эхлэн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, мод,бут тарих ажил эрчимтэй явагдаж 2023 оны 6 сарын байдлаар сумын хэмжээнд 132000 мод таригдсан байна. Дээрх үйл ажиллагаатай холбогдуулан иргэн аж ахуйн нэгж байгууллагын тарьсан мод, ногоон байгууламжийг эвдэж сүйтгэж байгаа хариулгагүй мал, амьтныг журамлах, хариуцсан эзэнд нь хариуцлага тооцож хохирлыг барагдуулах, төлбөр ногдуулах талаар журам боловсруулан сумын ИТХ-д санал оруулах болсон тул та бүхэн журмын төсөлтэй холбоотой санал хүсэлтээ доорх линкээр ирүүлнэ үү. https://l.facebook.com/l.php?u=https%3A%2F%2Fdocs.google.com%2Fforms%2Fd%2Fe%2F1FAIpQLSf2LV3syFJ9EWoSsYFKFKoSPohBi_HBdUb0ThdUuhC1DPg0Mg%2Fviewform%3Ffbclid%3DIwAR3pXdFV0v101_ZTx5xr-J4PSO0Jbc5r3JwGRh2q69v5cZLj7TVXLic2ZMM&h=AT3ZqfPcatgD

санал өгсөн: 0