Өмнөговь аймгийн Гурвантэс сумын ИТХ

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын ИТХ

Сургалт

2016-04-30

2016 оны 4 сарын 28, 29-ний өдрүүдэд Гурвантэс сумын Засаг даргын тамгын газрын НАХМэргэжилтэн Мөнхбархасын санаачилгаар Гурвантэс сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Залуучуудын холбоо, Хүүхдийн төлөө зөвлөл, Гэр бүлийг дэмжих зөвлөлийн ажлын хүрээнд Гурвантэс сумын хүүхэд, залуучууд, ард иргэд, албан хаагчид, эцэг эхчүүдийн гэр бүл болон нийгэмд хандах хандлагыг өөрчлөх, өөрийгөө болон бусдыг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдлэг хандлагатай болгох зорилгоор Даланзадгад сумын Залуучуудын хөгжлийн төвийн зохицуулагч Н.Болор-Эрдэнэ, сургагч багш Ч.Отгонжаргал нар тус өдрүүдэд хамтарч ажиллалаа.

4 сарын 28-нд
- Гурвантэс суманд ажиллаж амьдарч буй ажилчид, албан хаагчид, ард иргэд, ЕБС-ийн, цэцэрлэгийн эцэг эхчүүд нийт 140 гаруй иргэдэд Ухамсартай харилцаа амжилтын эхлэл, Шийдвэр гаргалт сэдвээр сургалт орууллаа.
- ЕБС-ийн өсвөр үеийн 250 хүүхдүүдэд Цахим хэрэглээ, хөгжөөнт тоглоом, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх нь, шийдвэр гаргалт сэдвүүдээр сургалт зохион байгууллаа.
4 сарын 29-нд
- Гурвантэс сумын Залуучуудын холбоо, 16-40 насны 40 гаруй залуучуудад Залуучуудын идэвх оролцооны өнөөгийн байдал, Жендерт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх сургалт, нөлөөллийн тойрог, харилцааны дасгал ажил зохион байгууллаа.
- Засаг даргын тамгын газрын ажилчид албан хаагчид болон гэр бүлийнхэнд нь нийт 19 хүнд Харилцаа ба хандлага, ажлын байран дахь стрессийг зохицуулах нь, жендерт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх нь зэрэг сэдвүүдээр амжилттай зохион байгууллаа.

Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод"үндэсний хөдөлгөөний хүрээнд 2030 он хүртэлх хугацаанд Өмнөговь аймаг 70 сая мод үүнээс Гурвантэс сум 13 сая мод тарих төлөвлөгөөтэй байгаа билээ. Энэ ажлын хүрээнд сумын хэмжээнд 2022 оноос эхлэн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, мод,бут тарих ажил эрчимтэй явагдаж 2023 оны 6 сарын байдлаар сумын хэмжээнд 132000 мод таригдсан байна. Дээрх үйл ажиллагаатай холбогдуулан иргэн аж ахуйн нэгж байгууллагын тарьсан мод, ногоон байгууламжийг эвдэж сүйтгэж байгаа хариулгагүй мал, амьтныг журамлах, хариуцсан эзэнд нь хариуцлага тооцож хохирлыг барагдуулах, төлбөр ногдуулах талаар журам боловсруулан сумын ИТХ-д санал оруулах болсон тул та бүхэн журмын төсөлтэй холбоотой санал хүсэлтээ доорх линкээр ирүүлнэ үү. https://l.facebook.com/l.php?u=https%3A%2F%2Fdocs.google.com%2Fforms%2Fd%2Fe%2F1FAIpQLSf2LV3syFJ9EWoSsYFKFKoSPohBi_HBdUb0ThdUuhC1DPg0Mg%2Fviewform%3Ffbclid%3DIwAR3pXdFV0v101_ZTx5xr-J4PSO0Jbc5r3JwGRh2q69v5cZLj7TVXLic2ZMM&h=AT3ZqfPcatgD

санал өгсөн: 0