Өмнөговь аймгийн Гурвантэс сумын ИТХ

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын ИТХ

мэдээлэл

2016-05-05

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх, Өмнөговь аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн хамтарсан ажлын хэсэг тус суманд 2016 оны 05 дугаар сарын 04, 05-ны өдрүүдэд ажиллалаа.
  Ажлын хэсэг нь шүүн таслах ажиллагааны мэдээ, шүүхийн тогтолцооны талаар мэдээлэл өгөх, шүүхийн шинэтгэлийн 10 үр дүнгийн талаар мэдээлэл өгөх, эвлэрүүлэн зуучлалын тухай хууль сурталчлах, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа болон эвлэрүүлэн зуучлалын хэрэгжилт үр дүнгийн талаар мэдээлэл сургалт хийх,  Нэхэмжлэл гаргахад анхаарах асуудал зэргээр иргэдэд сургалт зохион байгуулж, мөн тус суманд нээлттэй шүүх хурлыг зохион байгууллаа. 

Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод"үндэсний хөдөлгөөний хүрээнд 2030 он хүртэлх хугацаанд Өмнөговь аймаг 70 сая мод үүнээс Гурвантэс сум 13 сая мод тарих төлөвлөгөөтэй байгаа билээ. Энэ ажлын хүрээнд сумын хэмжээнд 2022 оноос эхлэн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, мод,бут тарих ажил эрчимтэй явагдаж 2023 оны 6 сарын байдлаар сумын хэмжээнд 132000 мод таригдсан байна. Дээрх үйл ажиллагаатай холбогдуулан иргэн аж ахуйн нэгж байгууллагын тарьсан мод, ногоон байгууламжийг эвдэж сүйтгэж байгаа хариулгагүй мал, амьтныг журамлах, хариуцсан эзэнд нь хариуцлага тооцож хохирлыг барагдуулах, төлбөр ногдуулах талаар журам боловсруулан сумын ИТХ-д санал оруулах болсон тул та бүхэн журмын төсөлтэй холбоотой санал хүсэлтээ доорх линкээр ирүүлнэ үү. https://l.facebook.com/l.php?u=https%3A%2F%2Fdocs.google.com%2Fforms%2Fd%2Fe%2F1FAIpQLSf2LV3syFJ9EWoSsYFKFKoSPohBi_HBdUb0ThdUuhC1DPg0Mg%2Fviewform%3Ffbclid%3DIwAR3pXdFV0v101_ZTx5xr-J4PSO0Jbc5r3JwGRh2q69v5cZLj7TVXLic2ZMM&h=AT3ZqfPcatgD

санал өгсөн: 0