Өмнөговь аймгийн Гурвантэс сумын ИТХ

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын ИТХ

Мэргэжил бүхэн сайхан

2016-05-15

2016.05.15-ны өдөр "Мэргэжил бүхэн сайхан" хэлэлцүүлгийг ИТХ, ЗДТГ-аас хамтран ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт үе үеийн төлөөллөөс урилгаар геологич Г.Тунгалаг, Урт багийн ИНХ-ын дарга А.Нямцоо, Сувилагч А.Мөнхтүвшин, Аварга малчин С.Сугир, ХЦ-ийн ангийн төлөөлөл Хосбаяр, ЕБС-ийн сургалтын менежер Ц.Одонбаяр, Уурхайн төлөөлөл Гүнбат, Амгалан, Соёлын төвийн эрхлэгч  Ц.Цолмон нарыг оролцууллаа. Мөн ИТХ-ын дарга Б.Дэжид, ЗДТГ-ын дарга Ц.Сумъяа нар оролцож мэргэжлийнхээ онцлогийг танилцууллаа. Хэлэлцүүлэгт оролцсон сурагчид сонирхсон асуултаа асууж хариулт авлаа. 

Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод"үндэсний хөдөлгөөний хүрээнд 2030 он хүртэлх хугацаанд Өмнөговь аймаг 70 сая мод үүнээс Гурвантэс сум 13 сая мод тарих төлөвлөгөөтэй байгаа билээ. Энэ ажлын хүрээнд сумын хэмжээнд 2022 оноос эхлэн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, мод,бут тарих ажил эрчимтэй явагдаж 2023 оны 6 сарын байдлаар сумын хэмжээнд 132000 мод таригдсан байна. Дээрх үйл ажиллагаатай холбогдуулан иргэн аж ахуйн нэгж байгууллагын тарьсан мод, ногоон байгууламжийг эвдэж сүйтгэж байгаа хариулгагүй мал, амьтныг журамлах, хариуцсан эзэнд нь хариуцлага тооцож хохирлыг барагдуулах, төлбөр ногдуулах талаар журам боловсруулан сумын ИТХ-д санал оруулах болсон тул та бүхэн журмын төсөлтэй холбоотой санал хүсэлтээ доорх линкээр ирүүлнэ үү. https://l.facebook.com/l.php?u=https%3A%2F%2Fdocs.google.com%2Fforms%2Fd%2Fe%2F1FAIpQLSf2LV3syFJ9EWoSsYFKFKoSPohBi_HBdUb0ThdUuhC1DPg0Mg%2Fviewform%3Ffbclid%3DIwAR3pXdFV0v101_ZTx5xr-J4PSO0Jbc5r3JwGRh2q69v5cZLj7TVXLic2ZMM&h=AT3ZqfPcatgD

санал өгсөн: 0