Өмнөговь аймгийн Гурвантэс сумын ИТХ

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын ИТХ

Архигүй Монгол хүн сэдэвт сургалт зохион байгууллаа

2017-02-14

Сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Архигүй Монгол" хөтөлбөрийн хүрээнд сумын ИТХ, ЗДТГ, Хилийн цэргийн 0166-р анги, Цагдаагийн тасаг, ГХУСАЗСЗ хамтран Соён гэгээрүүлэгч, Сэтгэлийн хөгжил төрийн бус байгууллагын тэргүүн н.Батсайханыг урьж ирүүлэн "Монгол хүний үнэ цэнэ", "Архигүй Монгол хүн" сэдвээр илтгэл сонсголоо. Уг илтгэлд ХЦ-ийн анги, сумын албан газрууд, ЕБС-ийн ахлах ангийн сурагчид нийт 430 гаруй хүн оролцлоо

Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод"үндэсний хөдөлгөөний хүрээнд 2030 он хүртэлх хугацаанд Өмнөговь аймаг 70 сая мод үүнээс Гурвантэс сум 13 сая мод тарих төлөвлөгөөтэй байгаа билээ. Энэ ажлын хүрээнд сумын хэмжээнд 2022 оноос эхлэн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, мод,бут тарих ажил эрчимтэй явагдаж 2023 оны 6 сарын байдлаар сумын хэмжээнд 132000 мод таригдсан байна. Дээрх үйл ажиллагаатай холбогдуулан иргэн аж ахуйн нэгж байгууллагын тарьсан мод, ногоон байгууламжийг эвдэж сүйтгэж байгаа хариулгагүй мал, амьтныг журамлах, хариуцсан эзэнд нь хариуцлага тооцож хохирлыг барагдуулах, төлбөр ногдуулах талаар журам боловсруулан сумын ИТХ-д санал оруулах болсон тул та бүхэн журмын төсөлтэй холбоотой санал хүсэлтээ доорх линкээр ирүүлнэ үү. https://l.facebook.com/l.php?u=https%3A%2F%2Fdocs.google.com%2Fforms%2Fd%2Fe%2F1FAIpQLSf2LV3syFJ9EWoSsYFKFKoSPohBi_HBdUb0ThdUuhC1DPg0Mg%2Fviewform%3Ffbclid%3DIwAR3pXdFV0v101_ZTx5xr-J4PSO0Jbc5r3JwGRh2q69v5cZLj7TVXLic2ZMM&h=AT3ZqfPcatgD

санал өгсөн: 0