Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн
ангилал ахиулах санал уламжлах тухай
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.17, 52 дугаар зүйлийн 52.1.9 дэх хэсэг, Тусгай хамгаалалалттай газар нутгийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:
1. Тус сумын нутаг дэвсгэр болох улсын тусгай хамгаалалттай газар Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын ангиллыг ахиулж байгалийн цогцолборт газар болгох саналыг дэмжиж холбогдох газарт уламжилсугай.
2. Дээрх саналтай холбоотой материалыг бүрдүүлж тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад уламжилж ажиллахыг сумын Засаг дарга (Г.Гангамаа), Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хамгаалалтын захиргааны дарга (Э.Сэржмядаг) нарт үүрэг болгосугай.
ХУРЛЫН ДАРГА Б.ЭРДЭНЭБАЯН