Төлөвлөгөөнд санал өгөх тухай
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1, 35 дугаар зүйлийн 35.1.17 дахь заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:
1. Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө (2023-2040 он)-ний танилцуулгыг дэмжсүгэй.
2. Дэмжсэн саналыг холбогдох газарт уламжилж, ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлж ажиллахыг сумын Засаг дарга (Г.Гангамаа)-д үүрэг болгосугай.
3. Ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдөд даалгасугай.
ХУРЛЫН ДАРГА Б.ЭРДЭНЭБАЯН