Өмнөговь аймгийн Гурвантэс сумын ИТХ

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын ИТХ

Сумын 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний тодотгол батлах тухай

Огноо: 2023-06-21 Дугаар:12/04 Нээгдсэн:80

Сумын 2023 оны газар зохион байгуулалтын

төлөвлөгөөний тодотгол батлах тухай

 

 

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.17, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2  дахь заалтыг тус тус үндэслэн сумын Засаг дарга (Г.Гангамаа)-ийн саналыг хэлэлцээд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.               Сумын 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний тодотголыг хавсралтаар баталсугай.

2.               Сумын 2023 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний тодотголыг аймгийн  Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт хүргүүлэн, сумын хэмжээнд газар эзэмшил, ашиглалтыг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулж олгохыг сумын Засаг дарга (Г.Гангамаа)-д үүрэг болгосугай.

3.               Сумын 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага гарсан үед сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд танилцуулж шийдвэрлэсүгэй.

 

 

ХУРЛЫН ДАРГА                            Б.ЭРДЭНЭБАЯН

Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод"үндэсний хөдөлгөөний хүрээнд 2030 он хүртэлх хугацаанд Өмнөговь аймаг 70 сая мод үүнээс Гурвантэс сум 13 сая мод тарих төлөвлөгөөтэй байгаа билээ. Энэ ажлын хүрээнд сумын хэмжээнд 2022 оноос эхлэн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, мод,бут тарих ажил эрчимтэй явагдаж 2023 оны 6 сарын байдлаар сумын хэмжээнд 132000 мод таригдсан байна. Дээрх үйл ажиллагаатай холбогдуулан иргэн аж ахуйн нэгж байгууллагын тарьсан мод, ногоон байгууламжийг эвдэж сүйтгэж байгаа хариулгагүй мал, амьтныг журамлах, хариуцсан эзэнд нь хариуцлага тооцож хохирлыг барагдуулах, төлбөр ногдуулах талаар журам боловсруулан сумын ИТХ-д санал оруулах болсон тул та бүхэн журмын төсөлтэй холбоотой санал хүсэлтээ доорх линкээр ирүүлнэ үү. https://l.facebook.com/l.php?u=https%3A%2F%2Fdocs.google.com%2Fforms%2Fd%2Fe%2F1FAIpQLSf2LV3syFJ9EWoSsYFKFKoSPohBi_HBdUb0ThdUuhC1DPg0Mg%2Fviewform%3Ffbclid%3DIwAR3pXdFV0v101_ZTx5xr-J4PSO0Jbc5r3JwGRh2q69v5cZLj7TVXLic2ZMM&h=AT3ZqfPcatgD

санал өгсөн: 0